ӨРХИЙН ЭМЧ НАР ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА

2017-04-06  

Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжтэй болгох талаар баримталж буй бодлого, шийдвэрийг сонсох, хамтран ажиллах зорилгоор Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны салбар зөвлөлийн дарга нарын IX зөвлөгөөнийг өнөөдөр ЭМЯ дээр зохион байгууллаа.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг тус зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ, Өрхийн эрүүл мэндийн төв бол эрүүл мэндийн салбарын тулгын чулуу нь байдаг. Та бүхний хүчин чармайлтаар иргэдээ аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт үед нь илрүүлэх боломж бүрдэх юм. Иргэдээ хамгийн сайн мэдэх хүмүүс бол өрхийн эмч нар байх учиртай. Өнөөдрийн уулзалтаар өрхийн эмч нар маань “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэхэд ямар үүрэг, оролцоотой ажиллах талаар харилцан ярилцаж, нэгдсэн дүгнэлт гарган яамандаа саналаа ирүүлнэ гэдэгт найдаж байна. Цаашид бүх ӨЭМТ-ийн эмч нар иргэддээ хүрч үйлчилдэг, иргэдээ дуудаж үйлчилдэг болж хэвшихийг хүсээд, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээжийг сайжруулах тал дээр та бүхнээс ихээхэн зүйлийг хүлээж байна гэв.

Энэхүү зөвлөгөөнөөр ӨЭМТ-ийн дарга нар ЭМЯ-аас гаргаж буй бодлого шийдвэрийг сонсохоос гадна, тус холбооноос 2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцлаа. Тус холбоонд  21 аймаг 8 дүүргийн 228 өрхийн эрүүл мэндийн төвүүд нь нэгдэн нэгдсэн удирдлага зохион байгуулалтад орж үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд аймаг, дүүрэг бүрт салбар зөвлөлийн дарга нар ажиллаж тэдгээрээр дамжуулан төлөөллийн удирдлагын зарчмыг хэрэгжүүлэн өрхийн эрүүл мэндийн төв бүрт хүрч ажилладаг байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ: ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?