Тайландын Бангкок хотноо үргэлжилж буй “Эзэн хааны цом”-ын аварга шалгаруулах сонирхогчдын боксын олон улсын “A” зэрэглэлийн тэмцээнд олимпийн наадмын хүрэл медальт МУГТ Д.Отгондалай аваргын төлөө тулалдахаар боллоо.
Тэрээр хүрэл медалийн төлөө эзэн орны тамирчин Жунтрог хожсон бол медалийн өнгө өөрчлөх хариуцлагатай тоглолтонд Кубийн тамирчин Дариаски Палмер Каррионыг 3:2-оор хожсон байна. Манай тамирчин алтан медалийн төлөө Тайландын Сомса Вонгсувантай маргааш хүч үзнэ.
Мөн энэ удаагийн тэмцээний 49 кг-д тулалдсан ОУХМ Г.Ган-Эрдэнэ Кубын Александро Гринаг хожиж хүрэл медалийн болзол хангасан ч мөнгөн медалийн төлөө Энэтхэгийн Шам Кумартай тоглож ялагдсан байна.
Эх сурвалж : Sportlife.mn