МҮСБХ-НЫ ҮНДЭСНИЙ СУПЕР ЛИГИЙН 2017 ОНЫ УЛИРЛЫН ЭЭЛЖИТ ТОГЛОЛТУУД БОЛЛОО

2017-04-07  

Эхний тоглолтод Төв Ургац, Архангай аймгийн Алтан Дорнодын Дайчид багтай учраа таарав. Төв Ургац тоглолтыг тун сайн эхлүүлсэн бөгөөд БНАСАУ-ын легионер тоглогч Чой Рю Ри, Ц.Ганболд нар багийнхаа довтолгоо удирдаж байлаа. Гэхдээ нэгдүгээр дунд хэсгээс Дайчид хамгаалалтаа нямбай хийж, улмаар 11 оноо дараалан авсан юм. Эхний үе өндөрлөхөд тооны харьцаа 21:15 байлаа. Гэхдээ хоёрдугаар үед багууд өгөө аваатай өрсөлдсөн. Оноо тэргүүллийг олон удаа солилцсон юм. Ийнхүү эхний хагас тэнцүүхэн дууслаа. 

Сагсан бөмбөгт бичигдээгүй хууль бол гуравдугаар үед сайн тоглосон баг нь тухайн тоглолт ялах магадлал өндөр байдаг. Энэ үеийн эхлэлийг Дайчид сайн хийж, онооны зөрүүг 11 болголоо. Гэвч Төв Ургац багаараа сайн тоглож, богинохон хугацаанд онооны зөрүүг арилгав. Шийдвэрлэх үед тулаан тун ширүүхэн өрнөсөн юм. Төв Ургацаас Чой Рю Ри алсын зайн шидэлтээ хоёр удаа амжилттай болгож, багтаа тэргүүлэл авчирлаа. Тоглолтын тооны харьцаа 80:79 байхад Чой Рю Ри бөмбөг таслан алдаа салгаж чадсан юм. Тэр хоёр торгуулийн шидэлтээ амжилттай болгон тооны харьцааг 82:79 болгов. Тоглолтын цаг дуусахад 7 секундийн хугацаа үлдээд байлаа. 

Архангай Дайчдаас О.Энхбаатар алсын зайн шидэлт гүйцэтгэсэн ч амжилтгүй болсноор тоглолт Төв Ургацын ялалтаар өндөрлөв. Тус тоглолтод Чой Рю Ри 29 оноо, 8 оновчтой дамжуулалт, 6 самбар авч багаа хожилд хөтөлсөн юм. Мөн Ц.Ганболд 13 оноо, 6 самбар, 8 оновчтой дамжуулалт өгчээ. Харин Алтан Дорнодын Дайчид-аас Роберт Тюрнер 23 оноо, 6 самбар, 6 оновчтой дамжуулалт өгсөн ч бусад нь хангалтгүй байлаа. Дайчдын БНАСАУ-ын легионер Ким Чол Мён тоглолтод оролцоогүй нь хожигдлын шалтгаан болсон болов уу. Ийнхүү Төв Ургац улирлыг 2-0 гэсэн амжилтаар эхлүүлж байна. 

СҮХБААТАР ЗАЛУУЧУУДЫН ШИГШЭЭ АНХНЫ ХОЖЛОО АВАВ

Хоёр дахь тоглолтод хүчирхэг бүрэлдэхүүнтэй Ховд Мон-Алтиус, Сүхбаатар залуучуудын шигшээ багтай оноолт таарав. Тоглолтын эхнээс Сүхбаатар залуучуудын шигшээ тэргүүлж эхэлсэн бөгөөд тэд алсын зайн шидэлтээс бороо оруулж байлаа. Ер нь эхний хагаст Ховд Мон-Алтиус багийн хамгаалалт болохгүй байсан юм. Гуравдугаар үед Сүхбаатарын залуучууд давуу талаа тун сайн ашиглаж, онооны зөрүүг 11 болголоо.

Улмаар шийдвэрлэх дөрөвдүгээр үед Ховд Мон-Алтиус багийн хамгаалалт сэргэсэн юм. Гэхдээ Сүхбаатар залуучуудын шигшээ довтолгоогоо найдвартай гүйцэтгэж байлаа. Улмаар тэд өрсөлдөгчөө 87:83-аар буулган авч, улирлын анхны хожлоо авав. Тус тоглолтод Б.Батзолбоо 22 оноо, 13 самбар, 4 оновчтой дамжуулалт өгсөн Б.Золбаяр 14 оноо, 8 оновчтой дамжуулалт өгсөн юм. Харин Ховд Мон-Алтиус багаас Б.Дархантөгс 18 оноо, 6 самбар, 6 оновчтой дамжуулалт өгөв.

Ховд Мон-Алтиус багийн гол тоглогчдын нэг А.Гансүх дөрөвдүгээр үед л талбайд гарсан юм. Тэр тоглолтын эхнээс тоглосон бол ялагчийн хувь заяа өөрөөр эргэх боломжтой байсан биз ээ. 

 

 

Эх сурвалж : Sportlife.mn

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?