Монголын Хөлбөмбөгийн Холбооны зэрэглэлтэй 30 шүүгч Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо зохиогдож буй Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны /FIFA/ сургалтад хамрагдаж байна. Сүхбаатар аймагт анх удаа зохион байгуулагдаж буй ОУХБХ-ны шүүгчийн сургалтыг Жон Чиа, Ахмад Халиди нар удирдан явуулж байна.
Тус сургалтад МХБХ-ны нийт 30 шүүгч оролцохоос гадна Сүхбатаар аймгийн ХБХ-ны таван сонсогч хөлбөмбөгийн дүрмийн мэдлэг олж авч байна. Энэхүү сургалт хөдөө орон нутгийн хөлбөмбөгчдөд дүрмийн ойлголт өгөхөөс гадна ОУХБХ-ны хөлбөмбөгийн дүрэмд орсон өөрчлөлтүүдийг манай шүүгч нар олгож байгаа юм. МХБХ-ны шүүгчдид талбайн улирлын өмнөх бие бялдар болон мэдлэг мэдэгдэхүүний чухал бэлтгэл төдийгүй шинэ улирлаас энэхүү дүрмүүдээ хэрэгжүүлэх юм байна. Энэхүү ОУХБХ-ны талбайн шүүчгийн сургалт нь жилд ганцхан болдог бол МХБХ-ны анхан шүүгчийн сургалт ирэх зургаадугаар сард дахин зохиогдоно.