ШИНЭХЭН ГАВЬЯАТ Д.ОТГОНЦЭЦЭГ ДЭЛХИЙН ЧАНСААНЫ 3-Т ЖАГСЛАА

2017-04-07  

Дэлхийн бөхийн холбоо (UWW)-ноос гуравдугаар сарын эрэгтэй, эмэгтэй шилдэг бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргалаа. Энэ сарын чансааг гаргахад “Яшир Догу”-ийн нэрэмжит олон улсын тэмцээн, “Буриадын Ерөнхийлөгчийн” нэрэмжит тэмцээн, 23 хүртэлх насны Европын аварга шалгаруулах тэмцээний үр дүнг харгалзаж гаргасан байна. Монгол улсын тамирчдаас эрэгтэй хоёр, эмэгтэй найм, нийт 10 тамирчин шилдэг хорьд багтсан байна.

Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд гавьяат тамирчин Г.Мандахнаран зургаад, 74 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат 17, эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Э.Сумъяа 20, 55 кг-д гавьяат тамирчин Д.Отгонцэцэг гурав, ОУХМ А.Батцэцэг 18, 58 кг-д ОУХМ П.Орхон зургаад, 60 кг-д ОУХМ Б.Шоовдор 15, 63 кг-д гавьяат тамирчин С.Батцэцэг 11, 69 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа 10, ОУХМ Ш.Түмэнцэцэг 16, 75 кг-д спортын мастер Г.Уртнасан 18 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна.


 

 

Эх сурвалж : Sportlife.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Пүүгий:Манай тамирчид сайн байна. Энэ эрчээ битгий алдаарай. Улам ахиулахын төлөө хичээгээрэй 2017-04-07
Дэмжигчид:Мандахнарандаа амжилт хүсье 2017-04-07
Төгөө:Отонцэцэгтээ баяр хүргэе. Чи шүү ... 2017-04-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?