Туркийн Анталта хотноо эхэлсэн жудо бөхийн “Гран-При” тэмцээний эхний өдрийн барилдаанууд өндөрлөлөө. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60,66 кг, эмэгтэйчүүдийн 48,52, 57 кг-ын жингийн барилдаанууд явагдсан юм.
Монголын тамирчдаас эрэгтэйчүүдийн 60 кг хүчүзсэн ОУХМ Б.Амартүвшин энэ оны улсын аварга Ж.Амарболдыг ваззари үнэлгээгээр ялж хүрэл медаль хүрсэн бол 66кг-д зодоглосон ОУХМ Д.Төмөрхүлэг өнгөрсөн оны Азийн аварга Д.Алтансүхийг ваззари үнэлгээгээр ялж хүрэл медалийн тавцанд зогссон.
Эмэгтэйчүүдийн 57кг барилдсан Ц.Хулан Казахстаны Нишинбаеваг нэмэлт цагт торгуулиар хожиж насанд хүрэгчдийн “Гран-При” ангиллын тэмцээнээс анхны хүрэл медалиа зүүсэн байна. Та бүхэнд жин тус бүрийн аваргуудыг танилцуулья.
Эрэгтэйчүүдийн 60 кг
1. Густам Киргизбаев (Казахстан)
2. Бекир Озлу (Турк)
3. Баяраагийн Амартүвшин (Монгол)
4. Каба Ахмет Сахин (Турк)
66кг
1. Абдула Абдулжалилов (ОХУ)
2. Бектур Ру смамбетов (Киргиз)
3. Даваадоржийн Төмөрхүлэг (Монгол)
4. Баруч Шмалов (Израйль)
Эмэгтэйчүүдийн 48кг
1. Галбадрахын Отгонцэцэг (Казахстан)
2. Шира Ришони (Израйл)
3. Сабина Гилазова (ОХУ)
4. Ноа Минскер (Израйл)
52кг
1. Дистриа Красники (Косаво)
2. Коэн Гили (Израйл)
3. Эрэл Бэзэлэл (Израйл)
4. Назакат Азизова (Азербайжан)
57кг
1. Нора Гижокава (Косаво)
2. Тимна Нелсон (Израйл)
3. Цэрэгбаатарын Хулан (Монгол)
4. Бекки Ливсэ(Их Британи)
О.ДАШНЯМ