Нүүр   /  

ДАРХАНЫ ЗУРААЧИД НЭГДСЭН УРЛАНТАЙ БОЛЛОО

2017-04-08  

Дархан хотын зураач урчууд өөрийн гэсэн нэгдсэн урлантай боллоо. Зургаан жилийн өмнө “Тэнгэр Өөд” нэртэйгээр шинэчлэгдэн, 21 гишүүнтэй байгуулагдаж байсан зураач, урчуудын холбоо нь, богинохон хугацаанд эгнээ нь огцом өргөжин 48 гишүүнтэй болоод байна. Хатгамал хийж суугаа “Монгол эмэгтэй”-н хөрөг бүтээлээрээ алдаршсан Ц.Жамсран зураач 1961 онд  үүсгэн  байгуулсан Дарханы Зураач Урчуудын Холбоог Баатарцогт, Болдбаатар, Хаянхярваа, Болд, Эрдэнэбаатар, Буяндалай, Намдаг гээд нэрд гарсан зураач, барималчид тэргүүлж  байлаа. 

Зураач урчуудын Холбоонд зураач, барималчдаас гадна зээгт наамал, уран хатгамал, цаасан хайчилбар, оёдол үйлчид, алт мөнгө, үнэт чулууны урлаач инжаанууд, зураг урлалын хамгийн сүүлийн үеийн шинэ төрөл болох компьютер графикийн зураач залуус ч элсэн оржээ. Тэд нар хотынхоо бүтээн байгуулалтанд оролцож “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн, “Дархан -50” цогцолбор, “Морин хуурын домог” өндөрлөгт бүтээлээ мөнхлөөд байна.

Зураач Урчуудын Холбооны тэргүүн Н.Хишигбаатар “-Бид энэ нэгдсэн урландаа хүүхэд багачуудад зориулан зургийн дугуйлан хичээллүүлж эхэллээ. Ямар ч насны хүүхэд элсэн суралцаж болно. Мэргэжлийн зураачид хичээл зааж байгаа. Эхний үр дүн гарч хүүхдүүдийн зурах авъяас ч танигдаж хурдан хөгжиж эхэлсэн. Тун өвөрмөц сэтгэлгээтэй хэд хэдэн хүүхэд суралцаж байгаа. Тэднийхээ бүтээлээр үзэсгэлэн мэдээж гаргана” гэлээ.

Соёлын Гавъяат зүтгэлтэн, Зураач Урчуудын Холбооны гишүүн, сэтгүүлч Ө.Рагчаасүрэн “-Урландаа зураачдынхаа бүтээлээр байнгын галерей ажиллуулах хүсэл бидэнд бий. Дархан зуун мянга давсан хүнтэй хот гэхэд уран зургийн нэг ч галерей байхгүй. Дэлхийн хот бүхэн уран зургийн галерейтэй байдаг. Хэд хэдэн галерейнууд нь шилмэл дээж уран зургийн бүтээлүүдээрээ л харин өрсөлддөг. Ингэж байж тухайн хотын иргэд үзэгчдийнх нь уран сайхан, соёлын мэдлэг боловсрол нь дээшилж, гоо яруу сайханы таашаал авч аз жаргалтай амьдардаг” гэсэн юм.

Дарханы зураачид цаашдаа улирал бүр нэгдсэн үзэсгэлэн гаргаж үзэгчидтэйгээ уулзаж санал сэтгэгдлийг сонсох зорилт тавьжээ. Сонгодог болон орчин үеийн урсгалын уран зураг, баримлуудаас гадна ханын хивс, Монгол дарханы аргаар уралсан бүтээлүүдийг ээлжит үзэсгэлэндээ тавихаар бэлтгэж байна. Дарханы зураач урчууд нь Оросын Холбооны Буриад улсын Улан-Үдэ, Хятадын Бээжин, Шанхай хотуудад үзэсгэлэнгээ гаргаж бүтээлээ дэлгэжээ. 

 

 

С.Эрдэнэцэцэг. Дархан хот. Бурхантын хөндийгөөс.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Доогий:Уран бүтээлийн өндөр амжилт хүсье. 2017-04-08
Тана:Бүх уран бүтээлчдээ нэгтгээд зөв зүйл хийжээ. Бүгдэд нь амжилт хүсье 2017-04-08
Зочин:Хүүхдүүдэд бас хичээл зааж байгаа нь сайшаалтай. 2017-04-08
Тамирсүрэн:Уран зураг хамгын агуу урлаг. Маш их амжилтыг хүсэе дүү нарт. 2017-04-08
одко гооёо:сайхан мэдээ бна Найрамдлын Дархан хотын Урчууд та нар төрөлх хотоо улам чимэж, сүрлэг сайхан болгохыг хүсье Барилгачин бид хамтдаа Дархан хотоо хөгжүүлнэ 2017-04-08
T.Dawaasuren:amjilt xusiy galirei neegdwel xamgiin exnii orox xunii 1 ni bi baix bolnoio 2017-04-08
өөгий :Та бүхэнд уран бүтээлийн өндөр амжилт хүсье 2017-04-09
May:Bayr hvrgie harin haana baidag ym be. Huuchind ym uu shine darhand ym uu 2017-04-09
Нарангэрэл:Урланиай болсонд баяр хүргэе. Уран бүтээлийн амжилт хүсье. Холбоотой ажиллана гэдэгт найдаж байна 2017-04-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?