МОНГОЛЫН ТУЯЛЗУУР СЭЛЭМНИЙ ХОЛБОО ЕРӨНХИЙЛӨГЧӨӨРӨӨ Г.ДАШНЯМЫГ СОНГОЛОО

2017-04-09  

2017 оны 4-р сарын 8-ны бямба гаригт МТСХ-ны ээлжит 3-р чуулган чууллаа. Хурлаар туялзуур сэлэмний холбооны 2013-2017 оны тайланг хэлэлцэж, ирэх 4 жилийн стратеги төлөвлөгөө бүтэц бүрэлдэхүүний батлав.

МҮОХ-ны хурлын танхимд нэг өдөр үргэлжилсэн чуулганд санал өгөх эрхтэй 64 төлөөлөгчөөс 58 нь оролцож ирэх 4 жил Монголын туялзуур сэлэмний холбоог удирдах бүрэлдэхүүнийг сонгосон байна. Бүрэлдэхүүхийг танилцуулбал ;

МТСХ-ны З дахь ерөнхийлөгчөөр : Г.Дашням (Магнай трейд ХХК, Гүйцэтгэх захирал) Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр З.Номундарь (Адамас Майнинг ХХК, Ерөнхий захирал )

Дэд ерөнхийлөгчдөөр : Н.Батцэнгэл (РСЦ ХХК, Гүйцэтгэх захирал) С.Бат-Ерөөл (BlueМon Properties ХХК, Гүйцэтгэх захирал) Б.Гантулга (Сүү ХК, Гүйцэтгэх захирал) С.Дэмчиг (Монголын Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч)

Удирдах зөвлөлд : П.Баярмагнай (Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа соёлын харилцааны газрын дэд захирал) О.Лхагва (Оршихт ХХК, Гүйцэтгэх захирал) Э.Лхагва (Монгол HD ТВ, Ерөнхий продюсер) Ө.Үнэнбүрэн (Скинни ХХК, Үүсгэн байгуулагч) О.Эрдэнэбат (Эрдэнэт ХК ,Маркетингийн хэлтэсийн дарга) Ж.Энхжаргалан (BRB ХХК, Ерөнхий захирал) нарыг тус тус сонгосон байна.

Мөн удирдах зөвлөлд багтах тамирчдын зөвлөл болон, дасгалжуулагчдын зөвлөлийг 4-р сарын 22,23-нд болох Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр сонгон шалгаруулах юм байна. Мөн МТСХ-ны удирдах зөвлөлийн анхны хурал болж ерөнхий нарийн бичгийн даргаар Э.Дөлгөөнийг томилжээ.

Монголын туялзуур сэлэмний холбоонд үнэлж баршгүй их хувь нэмэр оруулж өнгөрсөн 4 жилийн турш ерөнхийлөгчийн албыг хашсан Монгол Улсын Аж Үйлдвэрийн гавъяат ажилтан Ц.Даваацэрэнг МТСХ-ны “Хүндэт Ерөнхийлөгч”-өөр өргөмжиллөө. Ийнхүү Монголын Туялзуур Сэлэмний Холбоо нь шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр Токио 2020 зуны олимпийн наадамд оролцох зорилготойгоор ажиллаж эхэллээ.

 

 

#FENCING_MONGOLIA #Сэлэмдэцгээе

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Иргэн:Зөв хүнээ сонгожээ 2017-04-10
Зочин:Энэ холбоо их зөв сайн үйл ажил****а явуулдаг компани шүү 2017-04-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?