“СОНГИНОХАЙРХАНЫ ХИШИГ” БАРИЛДААНД УЛСЫН ХАРЦАГА Т.БААСАНХҮҮ ТҮРҮҮЛЛЭЭ

2017-04-09  

“Монголын Үндэсний бөхийн холбоо”-ноос 10 дахь жилдээ зохион байгууж буй “Сонгинохайрханы хишиг” барилдаан Ням гарагт явагдлаа. Тус барилдаанд 256 бөх зодоглодог байсан бол энэ барилдаанаас эхлэн чансаа өндөр 128 бөх барилдаж байхаар болсон юм.

Чансаа өндөр 128 хүчтэн зодоглосон энэ барилдаанд Увс аймгийн Тэс сумын харьяат Улсын харцага Т.Баасанхүү 7 даван түрүүлж, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат Улсын арслан Р.Пүрэвдагва үзүүрсэн юм. Барилдааны их шөвөгт Увс аймгийн Ховд сумын харьяат Улсын арслан Н.Батсуурь, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболд нар шалгарсан.

Барилдааны үеэр “Улсын цолд ойрхон бөх” шагналыг “Монос”группээс Баян-Өлгий аймгийн дэлүүн сумын харьяат аймгийн арслан Н.Мустафад гардуулсан.

Мөн “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн тусгай шагнал Хөвсгөл аймгийн харьяат аймгийн залуу арслан Б.Даваа-Очирт очсон юм. Тэрээр энэ өдөр аймгийн арслан Д.Тогтохжаргалаар 2, аймгийн заан Ч.Эрдэнэсайханаар 3 даваад Улсын арслан Н.Батсуурьт унасан юм.

Энэ өдрийн “Мэхний гайхамшиг” шагналын эзнээр Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат аймгийн харцага Ц.Эрхэмбаяр тодорсон. Ц.Эрхэмбаяр бөхийн барилдааны нэгийн даваанд Улсын начин Э.Дашийг, хоёрын даваанд Улсын харцага А.Цацабширыг өвдөг шороодуулсан.

 

 

О.ДАШНЯМ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БАТЗОРИГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?