ДАН КОЛОВЫН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭНД МУГТ Э.БЭХБАЯР ТҮРҮҮЛЛЭЭ

2017-04-10  

Болгарын Русе хотноо “Дан Колов”-ын нэрэмжит чөлөөт болон сонгомол бөхийн олон улсын тэмцээн явагдаж өндөрлөлөө. Тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кг-д зодоглосон МУГТ Э.Бэхбаяр учраа бүрээ ялж аваргын алтан медаль хүртлээ. Тэрээр эхний тойрогт Италийн Гиви Давидовиг, хагас шигшээд Испанийн Леван Метревелиг тус бүр 10:0-ээр буюу оноогоор цэвэр ялсан юм.

Алтан медалийн төлөөх барилдаанд Румыны бөх Андрей Дубовыг 9:4-өөр хожсон байна. “Дан Колов”-ын нэрэмжит олон улсын тэмцээнээс эрэгтэй тамирчид сүүлийн жилүүдэд алтан медаль хүртээгүй бөгөөд 15 жилийн дараа МУГТ Э.Бэхбаяр түрүүлж байгаа юм. Та бүхэнд “Дан Колов”-ын нэрэмжит тэмцээнд түрүүлсэн Монголын тамирчдыг танилцуулья. 

1968 онд Д.Сэрээтэр

1971 онд З.Ойдов

1974 онд Х.Баянмөнх

1976 онд Ц.Нацагдорж

1988 онд А.Энхээ

1988 онд О.Пүрэвбаатар

2002 онд Б.Наранбаатар

2010 онд Ц.Энхжаргал

2012, 2014 онд О.Бурмаа нар түрүүлж байсан юм.

 

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?