ХҮЛЭГҮҮД УЛИРЛЫН АНХНЫ ХОЖЛОО АВАВ

2017-04-10  

SBL Хасын Хүлэгүүд, Үндэсний супер лигт анх удаа оролцож байгаа ч ямар багтай тэнцүүхэн өрсөлдөөн үзүүлж буй Увс Нуур-тай өрсөлдөв. Тоглолтыг Увс Нуур багийн ахлагч Ц.Баянмөнх тун сайн эхлүүлсэн бол Хүлэгүүдээс легионер тоглогчид Дэвис, Батлер нар сайн байлаа. Хүлэгүүдийн том залуусыг будагтай талбайд хамгаалах Увс Нуур багийн “шүдний өвчин” болж байсан юм.

Улмаар эхний хагаст Хүлэгүүд бага зэрэг давамгайлав. Гэхдээ гуравугаар үе Увс Нуур багийн тоглолт илт сэргэсэн бөгөөд өрсөлдөөн улам хүчтэй өрнөлөө. Энэ үеийн төгсгөлд Увс Нуур нэг оноогоор илүү гарсан юм. Гэхдээ шийдвэрлэх сүүлчийн 10 минутад Хүлэгүүд илүү байлаа. Тоглолт тэнцүүхэн үргэлжилж байхад А.Бямбадорж, М.Отгонмөнх нар алсын зайн шидэлтээ байнд нь тусгаж, өрсөлдөгчөө 77:71-ээр буулган авав.

Ийнхүү SBL Хасын Хүлэгүүд улирлын анхны хожлоо авсан юм. Тус тоглолтод Хүлэгүүдээс Дэвис 19 оноо, 10 самбар, М.Отгонмөнх 14 оноо, 13 самбар, Батлер 13 оноо, 13 самбар авчээ. Харин Увс Нуур багаас Ким Чон Ил 24 оноо, 9 самбар, 6 оновчтой дамжуулалт, Ц.Баянмөнх 14 оноо, 7 самбар, Г.Болд 13 оноо, 5 самбар, 5 оновчтой дамжуулалт өгчээ. Хүлэгүүд багаараа 52 самбар авсан бол Увс Нуур 37-г авсан байна. Мөн Хүлэгүүд  торгуулийн шидэлтээс илүү оноо авсан нь хжолын шалтгаан болсон юм. 

 

 

Эх сурвалж : МҮСБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?