Энэ өдрийн сүүлийн тоглолт Архангай Алтан Дорнодын Дайчид, Сүхбаатар-Залуучуудын шигшээ багийн хооронд болов. Тоглолтын эхнээс Дайчид довтолгоогоо тун нямбай гүйцэтгэж байлаа. Мөн тэд самбарт илт илүүрхэж байсан юм. Улмаар Дайчид нэгдүгээр үед л 30:15-аар илүүрхэв.
Хоёрдугаар үед ч Дайчид тэргүүллээ хадгалсаар дуусгалаа. Сүүлийн хагаст Сүхбаатар-залуучуудын шигшээ сэргэлт авч чадсангүй. Ийнхүү Дайчид тэргүүлж явсаар өрсөлдөгчөө 89:76-гаар буулган авч, улирлын гурав дахь хожлоо авав. Тус тоглолтод Дайчид-аас Роберт Тюрнер 26 оноо, 8 самбар, 6 оновчтой дамжуулалт өгч, тоглолтын шилдэг тоглогчоор нэрлэгдлээ. Мөн Ким Чоль Мён 15 оноо, Э.Цэрэнбаатар 14 оноо, 14 самбар, Э.Цэвэлдорж 11 оноо, 7 оновчтой дамжуулалт өгсөн байна. Харин Сүхбаатараас Б.Батзолбоо 16, Б.Наранбаатар 14, Б.Дамдинсүрэн 11 оноо авчээ.
Архангайчууд багаараа 50 хувьтай довтолсон бол Сүхбаатар 37 хувьтай довтолсон аж.
Үндэсний супер лигийн улирлын ээлжит тоглолтууд өнөөдөр 17:00 цагаас Футзалны ордонд эхэлнэ. Эхний тоглолтод нэг хожигдолгүй яваа Төв Ургац, Альянс-Тех Харцагатай учраа таарчээ. Хоёр багийн тулаан тун сонирхолтой болох нь дамжиггүй. Будагтай талбайд Д.Дэлгэрнямын эсрэг Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр нар хэрхэн тоглох нь сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг татаж байна.
Хоёр дахь тоглолтод Увс Нуур, Ховд Мон-Алтиус багтай өрсөлдөнө. Ямар ч багаас айж бэргэхгүй хүчтэй өрсөлдөөн үзүүлж байгаа Увс Нуур, Ховд Мон-Алтиус-ын эсрэг хэрхэн тоглох бол.
Эх сурвалж : МҮСБХ