АЗИЙН АВАРГАД ОРОЛЦОЖ БУЙ МОНГОЛЫН БАГ 19-28-Р БАЙРНЫ ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨЖ БАЙНА

2017-04-10  

Азийн аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнд Монголын шигшээ баг хэсэгтээ Хойд Солонгос, Макао, Ливантай учраа таарсан. Хэсэгтээ сул баг Ливаныг 3:0 -ээр хожиж, Хойд Солонгос, Макао-гийн багт 3:0 харьцаагаар ялагдсан байна. Хойд Солонгосын баг бол Монголоос хөгжлөөрөө тасарсан. Харин Макаогийн тамирчид бол Монголчуудыг түүхэндээ хэзээ ч хожиж үзээгүй. Насанд хүрэгчид, хүүхдүүдийн аль алинд.

Тэгвэл Макаогийн баг Монголчуудыг ялсан ялалтын түүхээ энэ Азийн аваргаар эхэлсэн байна. Макаогийн гурван тамирчинд гурвууланд манайхан ялагдсан нь Холбооны шмнэ удирдлагын хувьд бодох тунгаах зүйл болжээ. Монголын теннисчидийн дараагийн учраа Шри ланк. Түвшнээрээ манайтай ойролцоо. Тэднийг хожсон тохиолдолд байраа урагшлуулж Йордантай 19-2 -р байрны төлөө хүч үзэхийг хүснэгтээс харж болох нь.

Монгол улсаа төлөөлөн улсын аварга Билэгт, дэд мастер Эрдэнбаяр, Чинзориг, Мөнхзориг нар Азийн аваргад оролцож байна. Дасгалжуулагчаар улсын аварга Б.Баярмагнай ажиллаж буй. Мөн Холбооны ерөнхийлөгч Гантулга Азийн аваргын үеэр Азийн теннисний холбооны удирдлагын хуралд оролцож, харилцаа холбоогоо шинэ шатанд гаргахын төлөө ажиллаж буй ажээ.

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Сайнаа: Хэцүү л дээ. Гэхдээ Макаог яагаад хожсонгүй вэ 2017-04-11
Ганбаяр: Урагшлах лтхэрэгтэй. 2017-04-11
Гомбоочир: Тамирчдын бэлтгэл сургуулиас л хамаарна. Манайхан тогтмол биш 2017-04-11
Жаргалсайхан: Сайн багш авчрах хэрэгтэй. Өмнө нь багш нар ирж байсан. Амжилтад чтнөлөөлсөн 2017-04-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?