Монголын эрэгтэй баг 2012 , 2013 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд 21-р байр эзэлж байсан бол 2015 онд энэ амжилтаа урагшлуулж 19-р байранд орж байсан байна. Холбооны зүгээс Өмнөд болон Хойд Солонгос улсын өндөр мэргэжлийн багшийг Монголд урьж ажиллуулсан нь Монголын ширээний теннис хөгжих, тамирчдын ур чадвар дээшлэхэд ихээхэн нөлөөлжээ.
Монголын теннисчидийн ур чадвар сүүлийн жилүүдэд ахиж, 2015 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд 19-р байранд орж байсан байна. Тухайн Азийн АШТ-нд Лхагвасүрэн, Билэгт, Бэгз нар тоглож, ерөнхий дасгалжуулагчаар С.Галбадрах ажилласан байдаг. Энэ ААШТ-ний үеэр Монголын Лхагвасүрэн-Бэгз нарын эрэгтэй хос Олимп, дэлхийн аварга болох Ма Лонг-Жан Жэйк нарын хосоос нэг парти (хожил) салгаж танхимыг шуугиулж байсан түүхтэй.