НУРУУ НУГАСНЫ СҮРЬЕЭГИЙН ХАМТАРСАН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

2017-04-11  

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг  4 дүгээр сарын 3-аас 4 дүгээр сарын 8-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод “Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа сүрьеэгийн эсрэг Солонгос-Монголын хамтарсан төсөл”-ийн үр дүнг хэлэлцэж, цаашид хэрхэн үргэлжлүүлэх талаар олон улсын семинарт оролцоод ирлээ.

Энэхүү уулзалт, семинарын хүрээнд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ыг биелүүлэхэд дэлхийн сүрьеэгийн тархалтыг зогсоох бодлого, Улс бүрийн хүчин чармайлт” сэдэвт олон улсын семинарт оролцож, Солонгос улсын Парламентын гишүүн, Байнгын хорооны гишүүд зэрэг төр нийгмийн өндөр албан тушаалтан, эрдэмтэн судлаачтай уулзалт хийсэн.

Тус айлчлалын хүрээнд Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг, Хьюндай мотор Жон Мун Гу сан, Сижин эрүүл мэндийн сан, Сүрьеэ судлалын хүрээлэн, L&K Biomed компани, Соннам хотын Сүжон дүүргийн Эрүүл мэндийн төв зэрэг албан байгууллагуудад зочилж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцож ажиласан юм. Энэхүү ажлын айлчлал, уулзалтын үеэр “Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй сүрьеэгийн эсрэг Солонгос-Монголын хамтарсан төсөл”-ийг цаашид өргөжүүлэн үргэлжүүлэх, мөн нуруу нугасны сүрьеэгийн хамтарсан төслийн энэ онд эхлүүлэх талаар ярилцаж, L&K Biomed компани нь Монгол улсын Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-д 300 000 ам долларын өртөг бүхий нуруу нугасны сүрьеэгийн мэс заслын тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэхээр болсон. Үүний зэрэгцээ эрүүл мэндийн ажилтануудыг сургах, ялангуяа нуруу нугасны мэс заслын багийг Солонгос улсад сургах талаар ярилцаж тохиролсон зэрэг өндөр ач холбогдол бүхий ажлын айчлал хийгээд ирсэн байна. 

 

 

ЭХ СУРВАЛЖ: ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?