АЗИЙН ОЮУТНЫ 3Х3 АШТ 2 ДАХЬ УДААГАА ОРОЛЦОНО

2017-04-11  

Манай улсад шинэ тутамд эрчимтэй хөгжиж буй сагсан бөмбөгийн төрөл бол 3х3 билээ. Өнгөрсөн жилийн хувьд манай оюутны шигшээ баг Дэлхийн аваргаас мөнгөн медалийг хүртээд байсан бөгөөд уг төрөл нь энэ оны 6 сард 2020 оны Токиогийн олимпийн наадамд оролцох эсэх нь шийдэгдэх билээ.

Тэгвэл өнөөдөр манай оюутны шигшээ баг Малайзын Каула-Лампур хотноо 04 сарын 12-16-ны хооронд болох Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо. Тус тэмцээн манай улсаас дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор 2016 оны дэлхийн оюутны АШТ-ий мөнгөн медальт, Азийн оюутны 2015 оны тэмцээний мөнгөн медальт Б. Батзолбоо мөн Б. Наранбаатар, А. Сүхбат, О. Энхбаатар оролцох юм. Өмнө нь тус тэмцээнээс манай шигшээ баг мөнгөн медаль хүртэж байсан билээ.

Энэ жил манай баг “А” хэсэгт Малайз, Иран, Индонез, БНХАУ, Филиппин улстай багтжээ. Энэ удаагийн азийн аваргад нийтдээ 8 улсын шигшээ баг өрсөлдөх бөгөөд финалд шалгарч чадвал 3х3 оюутны ДАШТ-д оролцох эрх авах юм.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?