МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ БАГ ХОЖИГДСОН Ч ИРЭЭДҮЙТЭЙ ГЭДГЭЭ ХАРУУЛЖЭЭ

2017-04-11  

Азийн аварга шалгаруулах 23 дахь тэмцээнд Монголын 9 удаагийн аварга Батхишиг оролцоогүй. Шигшээ багийг дан охидоос бүрдүүлж Хятадын Вуши мужийг зорьсон. Монголын эмэгтэй хэсэгтээ Сингапурын хүчирхэг багтай учраа таарсан. Хагас шигшээд Хятадын Тайваньд 3:2-оор хожигдож 5-8 байрны төлөө тэд үзэх болсон.

Тэгвэл Монголын шигшээ багийн охид Сингапурын багт 3:0 харьцаагаар хожигдсон ч , теннисний мэргэжилтний хүрээнд эерэг сэтгэгдэл үлдээсэн байна.

Тоглолтын харьцааг харвал: 11:3, 11:1, 11:7 харьцаагаар Ундрам маань алдарт Фенгэд, 11:7, 11:8, 11:5 харьцаагаар Болор-Эрдэнэ Вонг Ши Руд 11:7, 8:11, 11:7, 11:8 харьцаагаар Должинзуу Занг Ванлинд ялагдсан байна.

Ундрамын хувьд олимп, дэлхий, азийн аваргын медальтай алдарт Фэнгээс 7 оноо салгаж чадсан байна. Болор-Эрдэнэ ч өгөө аваатай тоглож, хожих ч боломжтой байсан гэдэг нь харагдана.

/Должинзуутай учраа таарсан Сингапурын теннисчин/

Харин Должинзуугийн хувьд 1 хожил салгасан, ер нь ч хожих бололцоотой гэдгээ харуулсан тоглолт үзүүлсэн байна. Тэдэнтэй хамт улсын 9 удаагийн аварга Батхишигийг оролцуулсан бол тоглолт эргэх ч хандлага байсныг үгүйсгэхгүй. Монголын эмэгтэй шигшээд ирээдүй байгааг өсвөрийн теннисчид үзүүллээ.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?