ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГ ХБНГУ БЕРЛИН ХОТРУУ "INTERNATIONAL EASTERCUP BERLIN-MOABIT 2017" ТЭМЦЭЭНИЙГ ЗОРИЛОО

2017-04-12  

МҮСБХ өсвөрийн сагсан бөмбөгчдөө бага наснаас нь ОУ-ын тэмцээнд өрсөлдүүлэн ирээдүйн шилдэг тамирчдыг бэлтгэхийг зорин жил бүр ОУ-ын тэмцээнүүдэд оролцуулж байгаа билээ. Энэ хэрээр гадаад харилцаа хөгжин манай өсвөрийн баг, тамирчдыг урих ОУ-ын тэмцээнүүдийн тоо олон байна. ХБНГУ-ын Берлин хотноо жил бүр уламжлал болон FIBA-тай хамтран зохион байгуулагддаг International Eastercup Berlin-Moabit 2017 тэмцээнд манай эрэгтэй U14 насны хоёр баг, эмэгтэй U13 насны нэг баг тамирчид оролцох юм.

Эдгээр нас насны шигшээ баг тамирчид бүгд Улсын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарч өсвөр үеийн улсын шигшээ багт багтан МУ-ынхаа нэрийн өмнөөс хилийн дээс алхах эрхтэй болсон юм. Мөн өсвөрийн хүүхэд багачуудтай яг тулан ажилладаг дунд сургуулийн багш нарыг ОУ-ын тэмцээнд багуудаа дасгалжуулан оролцуулж туршлагажуулан, чадварыг ахиулах бодлогыг барьсаар 4 жил байгаа билээ.

Өсвөрийн УАШТ-нд баг, тамирчдаа амжилттай удирдан эхний 3 байрт шалгаруулсан багш нар Өсвөрийн шигшээ багийг удирдан оролцох юм. Эрэгтэй шигшээ багуудын дасгалжуулагчаар Д. Лхагваа ( Ж. Мөнхтөгс Г. Ундрах (Орчлон Клуб багш нар томилогдсон бол эмэгтэй Улсын аваргын алтан медаль хүртсэн Д.Саранцэцэг (60-р сургууль) эмэгтэй багаа удирдан оролцох юм.


Энэхүү тэмцээн жил болгон уламжлан болон зохион явагддаг бөгөөд сагсан бөмбөг өндөр хөгжсөн зохион байгуулагч орон Герман, Серби, Литва, Латва, Словени, Унгар, Дани, Чех Болгар, Македони, Финланд, Швед, Англи зэрэг орны баг тамирчид өрсөлдөх бөгөөд ази тивээс Монгол, Энэтхэг улсын өсвөр баг тамирчид хүч үзэх юм. Тэмцээн 4 сарын 13-наас 17-ны хооронд болно.

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?