Монголчууд хэдхэн хоногийн өмнө улсын аварга болсон ОУХМ Лхагвасүрэн, Батхишиг нарыг бэлтгэл хангагдаагүй гэж үзэн Азийн аваргад зодоглуулаагүй. Тэгвэл Япон улс өөрийн улсын нэг номер Мизутани, Фукахара Ай нарыг ААШТ-д оролцуулсангүй.
Шалтгаан нь 2020 онд Япон улсад зохиогдох Зуны олимпод аварга авах зорилгоос үүдэлтэй. Тэд зөвхөн залуу тамирчдаа илгээсэн. Охид нь мөнгө, эрэгтэйчүүд нь багаараа хүрэл медаль хүртсэн. Энэ зураг дээр харагдаж буй Фукухара Ай бол хамгийн хөөрхөн, эелдэг ааштай гэж сэтгүүлчдийн хүрээнд хэлэгддэг. Үргэлж инээмсэглэж явдаг, хэвлэлийнхэнд ярилцлага өгөхөөс хэзээ ч татгалзаж байгаагүй тул сэтгүүлчид ч түүнд талтай. 2020 оны олимпод хүчээ нөөж буй Фукухара гэрэл зурагчны дуранд өртөхдөө мөн л инээмсэглэхээ мартсангүй.