Шатар сонирхогчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-8-ны өдрүүдэд Итали улсын Сполето хотноо зохиогдсон. 2300 хүртэлх чансаатай тамирчид оролцдог тус тэмцээнд 61 орны 210 шатарчин өрсөлдсөн бөгөөд Монгол улсаас долоон тамирчин оролцсон юм.
Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд “Монсчесс” шатрын клубийн шатарчин Дэлхийн шатрын холбооны мастер Б.Баярмаа шатрын сонирхогчдын дэлхийн аварга болжээ. Энэ төрөлд Дэлхийн шатрын холбооны мастер Э.Хулан мөнгөн медаль авч, хоёр дарааллан медаль хүртсэн амжилт үзүүлсэн. Мөн 1700 хvртэлх чансаатай шатарчдын ангилалд Дэлхийн шатрын холбооны Дэд мастер Н.Содбилэгт 4-р байр эзлэсэн бол блиц төрөлд дэд мастер Б.Боорчи мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлсэн байна.