Нүүр   /  

“ЭЭЖЭЭ САЙН БАЙНА УУ” ХӨШӨӨНИЙ ХҮҮГИЙН ГАРЫГ ХУГАЛЖЭЭ

2017-04-12  

Дорнод аймгийн Чойбалсан хотын найрамдал паркад байрлах "Ээжээ сайн байна уу" хөшөөний хүүгийн гарыг хугалж хаясан хэрэг өчигдөр шөнө гарсан байна. Тус хөшөөг өнгөрсөн онд 42 сая төгрөгөөр барьж байгуулсан бөгөөд дахин сэргээн засварлахад 10 гаруй сая төгрөг шаардагдах юм байна. Эргэн сануулвал, өнгөрсөн жил найрамдал паркийн зураач Мэйлс агсны хөшөөний гарыг нь тасдаж хаясан бол шинэ жилийн өмнөхөнтэй тусгаар тогтнолын талбайд зассан сүлд модны чимэглэлийг хулгайлсан хэрэг гарсан юм. Эдгээр хөшөөг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 72 сая төгрөгөөр барьсан бөгөөд мэйлс агсны хөшөөг 5 сая төгрөгөөр сэргээн засварлажээ. 

Харин энэ удаагийн хөшөөг сэргээн засварлахад ойролцоогоор 10 сая төгрөг шаардагдах байх гэдгийг албаныхан хэллээ. Нийтийн эзэмшлийн эд зүйлсийг эвддэг сүйтгэдэг, хулгайлдаг хэргийн эзэн холбогдогч өнөөг хүртэл олдоогүй байна. Албаныхны зүгээс хөшөө дурсгалын гар хөлийг тасдаж хулгайлж байгаа нь хүмүүс эдгээр баримлыг зэсээр хийдэг гэж үздэгээс ингэж хулгайлж байгаа байх гэж таамаглаж байна. Үнэн хэрэгтээ эдгээр баримлыг арматур болон шавраар хийдэг бөгөөд хорлон сүйтгэх үйл ажиллагаа ч гэж үзэх хэсэг олон байна.

 

 

 

А.ИЧИНХОРЛОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Иргэн:өө арай ч дээ бүр хөрөөдөөд авдаг байх нь 2017-04-12
Зочин:Хулгайлах юм бүхнийг авдаг болж. Монголчуудыг сэтгэлгээ бүр шалбаагт оржээ. 2017-04-12
Зочин:Хулгайлах юм бүхнийг авдаг болж. Монголчуудыг сэтгэлгээ бүр шалбаагт оржээ. 2017-04-12
Пүрэвсүрэн:Хулгайлж болох бүхнийг л хулгайлна шүү дээ. Мөнгөгүй юм чинь 2017-04-12
Дэнсмаа:Дорнод аймгийн иргэд ийм л арчаагүй болж дээ 2017-04-12
Zochin:Oron nutgiin hurungu salhind hiisch bgaa hereg bolj dee 2017-04-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?