МҮСБХ-ноос өсвөр үеийн ирээдүй болсон сагсан бөмбөгчиддөө дэмжих хөгжүүлэх туршлага суулгах зорилгоор жил болгон олон улсын тэмцээнд оролцуулдаг билээ.Өнгөрсөн жилийн хувьд Австрийн Клагенфурт хотноо болдог "United World Games" наадамд анх удаагаа шигшээ багаа оролцуулж U16 насны эрэгтэй баг хүрэл медаль, эмэгтэй баг 4-р байранд шалгарсан юм.
Тэгвэл энэ жил дахин дээрх наадам өрсөлдөх баг тамирчиддаа улсын аварга шалгаруулах тэмцээнээс сонгон шалгаруулж бэлтгэлдээ гарсан бөгөөд өнөөдөр ОХУ Хиагт хотноо болох олон улсын тэмцээнд U16 насны 3 багийг илгээсэн байна. Тус тэмцээн нь 04 сарын 14-17 хооронд болох бөгөөд манай улсаас Д.Азжаргал Б.Түшинжаргал А.Эрдэнэболд Э.Анхпүрэв гэсэн дасгалжуулагчид шигшээ багуудыг удирдан оролцох юм.
Энэхүү тэмцээн манай өсвөрийн баг тамирчдад том туршлага болохоос гадна ирэх 6 сарын 22-ноос Авсрийн Клагенфурт хотноо эхлэх "United World Games" наадмын өмнө томоохон сорилго тэмцээн болох юм.
Эх сурвалж : МҮСБХ