Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн тэмцээний шилдэг найман багийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө болж өндөрлөлөө. Германы “Боруссииа Дортмунд” клуб талбайдаа Францын “Монако” клубийг хүлээж авч, 2:3-аар хожигдол хүлээсэн юм. Энэ удаагийн тоглолтын 19 дэх минутад Мбаппе гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар Бендер 35 дахь минутад өөрийнхөө хаалганд гоолдож, “Монако”-д том “бэлэг” барьсан. Харин 57 дах минутад Кагавагийн дамжуулалтаар Дембеле гоол оруулж тооны харьцааг ойртуулсан. Гэвч 79 дэх минутад Мбаппе дахин гоолдож гоол оруулж талбайн эздийг хүнд байдалд оруулсан. 84 дэх минутад Кагава нэгэн гоёмсог гоол оруулж багтаа дараагийн шатанд шалгарах багахан ч гэсэн найдвар үлдээсэн юм. Хариу тоглолтод “Бориуссиа Дортмунд” өрсөлдөгчөө талбайд нь хоёр гоолын илүүгээр хожиж шилдэг 4-т үлдэнэ. Чадахгүй бол тэдний аялал энд хүрээд өндөрлөнө.
Өнгөрсөн шөнө Германы “Байерн Мюнхэн” клуб өөрсдийн “Аленз Арена” цэнгэлдэхдээ Испанийн “Реал Мадрид” клубийг хүлээж авсан. Энэ удаагийн тоглолтод Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Роналдогоор ахлуулсан “Реал Мадрид” өрсөлдөгчөө талбайд нь 1:2-оор хожлоо. Тоглолтын 2 дахь минутад “Байерн Мюнхэн”-ээс Артуро Видаль гоолдож, тооны харьцааг нээсэн. Тэрээр 45 дахь минутад өрсөлдөгч багийн Начо өөрийн 16-ын шугаманд гар хүрч торгуулын цохилт цохисон ч хаалганы дээгүүр явуулсан. Харин хоёрдугаар үед “Эзэн хаан”-ы баг “Реал мадрид” гайхалтай тоглолтыг үзүүлж 47 дахь минутанд Карвахалын зүүн жигүүрээс дамжуулсан бөмбөгийг Роналдо “чулуу” болгож “Аваргуудын лиг”-ийн энэ улирлын 3 дахь гоолоо бүртгүүлсэн.
Үүний дараа Германы клубийн Испани тамирчин Хави Мартинес Роналдо дээр гурван минутын зайтай хоёр зөрчил гаргаж 61 дэх минутад улаан хуудсаар торгуулж талбайг орхисон. Улмаар 77 дахь минутад Роналдо багтаа ялалтын гоол авчирсан. Хариу тоглолт 7 хоногийн дараа Испанид явагдана. “Аваргуудын лиг”-д Английн хөлбөмбөмбөгийн нэр төрийг хамгаалж үлдсэн “Лестер сити” клуб шөвгийн наймын эхний тоглолтоо эхний тоглолтоо “Атлетико мадрид”-ын талбайд зочилж хийлээ. Энэ тоглолтод Испаны Мадрид хотын баг өрсөлдөгчөө Антуан Гризманы 28 дахь минутанд оруулсан гоолын ачаар буулгаж авсан. Хариу тоглолтод бүх зүйл шийдвэрлэгдэх бөгөөд “Лестер сити” өрсөлдөгчөө хаалгандаа гоол алдалгүй хожиход л дараагийн шатанд шалгарах боломжтой.