“УРАН ХӨДӨЛГӨӨН ГИМНАСТИК”-ИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2017-04-14  

Баянзүрх дүүргийн цэцэрлэгүүдийн дунд жил бүр зохион байгуулагддаг “Уран хөдөлгөөн гимнастик”-ийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. 

Тэмцээнийг бүх нийтийн бие тамир спортыг дэмжих, хүүхэд багачуудыг гимнастикийн хөдөлгөөнөөр эрүүлжүүлж, чийрэгжүүлэх, биеийн тамир спортод дур сонирхолтой болоход дэмжлэг үзүүлэх зорилгоор дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Спорт хороо, Боловсролын хэлтэстэй хамтран зохион байгууллаа. 

Тэмцээнд 16 багийн 480 гаруй тамирчин оролцож авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Тэмцээний нэгдүгээр байрт 61 дүгээр цэцэрлэг, хоёрдугаар байрт 147 дугаар цэцэрлэг, гутгаар байрт 129 дүгээр цэцэрлэг тус тус  шалгарлаа. Мөн эхний гурван байрт орсон бяцхан гимнастикчид нийслэлийн хэмжээнд зохиогдох тэмцээнд оролцох эрхтэй болов гэж Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?