Хятадын Вуши мужид эхэлсэн 23 дахь удаагийн ААШТ төгсгөлийн зурхай руугаа ойртож байна. Бүх 4 төрөлд зохион байгуулагч орны тамирчид давамгайллаа. Нэгбүрчилсэн төрөл бол энэ тэмцээний оргил нь юм. Энэ оргилыг булаалдахаар теннис өндөр хөгжсөн Хятад, Солонгос, Хойд Солонгос, Тайван, Энэтхэг, Иран, Сингапур, Тайланд зэрэг орны тамирчид эхний 16-д шалгарч үлдлээ. Нийт 128 эмэгтэй теннисчин нэгбүрчилсэн төрөлд оролцсон байна.
Монголын теннисчин Урантогос 2:3 Туркмений тамирчинд, Ундрам 1:3-ийн Сингупурын тамирчинд, Болор -Эрдэнэ 0:3 харьцаагаар Тайландын тамирчинд ялагдаж эхний даваанд бүдэрсэн бол Батбаярын Должинзуу 3:2 харьцаагаар Индонезийн теннисчинг буулган авч дараагийн шатанд дэвшсэн байна. Тэрбээр дараа шатанд Хятадын мандаж буй нар гэж нэрлэгдэх, маш сайн дардаг, огцом довтолдог тоглолттой Юувэнд 0:3-ээр хожигдсон байна. Ийнхүү Монголын эмэгтэй теннисчидээс дэд мастер Б.Должинзуу ААШТ-ний эхний 64 теннисчинд багтсан чамлахааргүй амжилт үзүүллээ.
Эрэгтэй теннисчидийн хувьд Мөнхзориг Узбек, Билэгт Япон, Эрдэнэбаяр Пакистан, Чинзориг Ираны тамирчидтай эхний даваанд оноолт таарсан. Япон, Иран бол теннисний хөгжлөөрөө манайхаас тасарсан тул хатуухан оноолт гэж хэлж болно. Харин Узбек, Пакистантай манай улс теннисний хөгжлөөрөө ойролцоо түвшинтэй. Мөнхзориг, Эрдэнбаяр нарт шилдэг 64-т орох шанс бол байгаа гэж МШТХ-ноос дасгалжуулагчаар ажиллаж буй Б.Баярмагнай Sportlife.mn-д мэдээллээ.