ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН БҮСИЙН ТЭМЦЭЭНИЙГ АНХ УДАА МОНГОЛД ЗОХИОНО

2017-04-14  

Олон улсын Ширээний Теннисний календарьд багтдаг Зүүн Өмнөд Азийн Бүсийн тэмцээнийг Монгол улсад зохиох шийдвэрийг ОУШТХ гаргасан байна. Тэгснээр өсвөрийн теннисчдийн олон улсын тэмцээнийг Монголын Ширээний Теннисний Холбоо эх орондоо анх удаа зохиох итгэлийг хүлээлээ. - Хонг Конг, Тайван, Ардчилсан Солонгос, Монгол улсын 16-18 насны өсвөрийн теннисчид багийн төрлөөр ур чадвар, хурд хүчээ сорино. Маш сонирхолтой үзүүштэй тэмцээн болно гэж хүлээж байна хэмээн МШТХ-ны ерөнхийлөгч Ц.Гантулга сэтгэгдлээсээ хуваалцав. - Тэмцээн зөвхөн багийн төрлөөр болно. Монгол улсыг төлөөлж 2017 оны Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд медальт байранд шалгарсан тамирчид оролцоно. Лхагва-Эрдэнэ, Эрдэнэбаяр. (Оч клуб), Тэмүүлэн (Шинэ эргэлт клуб) нар хөвгүүдээс, Ундрам, Болор-Эрдэнэ, (Оч клуб) Мөнхчимэг (Баянхонгор) нар охидуудыг төлөөлнө гэж тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах тодотгов.

Зүүн өмнөд Азийн бүсийн тэмцээн 1 өдөр үргэлжлэх бөгөөд, Mongolia Сup-2017 олон улсын тэмцээний өмнөх өдөр Спортын төв ордонд болох юм байна. Тэмцээнийг Тв9 телевиз шууд дамжуулж, спортын нэгдсэн SPORTLIFE.mn сайт газар дээрээс нь мэдээлэх юм байна. Тэмцээн 2017 оны 4-р сарын 20-ны өдөр эхэлж, тэр өдөртөө өндөрлөх юм байна. Дасгалжуулагчаар Т.Энхтөр, Цэрэнтогтох нар ажиллана.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
123:amjilt husie sain oroltsooori 2017-04-14
зочин:тамрчиддаа амжилт хүсэе 2017-04-14
Зочин:Манай оронд иймэрхуу тэмцээн зохиогдоод байвал теннисний хогжил маш хурдан ахина 2017-04-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?