ДАЙЧИД ДАЙЧИН ШУУРХАЙ ТОГЛОЛТООРОО ХҮЛЭГҮҮДИЙГ БУУЛГАН АВЛАА

2017-04-14  

Архангай Алтан Дорнодын Дайчид - SBL Хасын Хүлэгүүд 95:73

Архангай Алтан Дорнодын Дайчид SBL Хасын Хүлэгүүд өнөөдрийн оргил тулааныг хийсэн юм. Тоглолтын эхний хагас багууд тэнцүүхэн өрсөлдлөө. Гуравдугаар үеийн Хүлэгүүд 10 оноогоор тасарсан ч Дайчид богинохон хугацаанд онооны зөрүүг арилгаж чадлаа. Улмаар энэ үе 58:58-аар өндөрлөсөн бол 3-р үе мөн тэнцүү дууссан. Харин шийдвэрлэх үеийн эхэнд Дайчид дайчин шуурхай тоглосоор 14 оноогоор тасарсан юм. Улмаар Хүлэгүүд тоглолтын төгсгөлд юу ч хийж чадалгүй улирлын гурав дахь ялагдлаа амсав. 

Дайчидаас Роберт Тюрнер 35 оноо 4 самбар, Ким Чоль Мён 23 оноо 3 самбар авсан бол Хүлэгүүдээс 10 аас дээш оноог Т.Санчир А.Бямбадорж 17, 12 оноог авсан юм. Ийнхүү Архангай алтан дорнодын дайчид баг баг улирлын 4 дэх хожлоо байгуулан 4 хожил 1 хожигдолтой болж байгаа бол SBL Хасын Хүлэгүүд баг 1 хожил 3 хожигдолтой болж ирлээ. Үндэсний супер лигийн дараагийн тоглолт ирэх ням гарагт футзалын ордонд Төв ургац Увс нуур, Баянхонгор Ирвэсүүд Архангай алтан дорнодын дайчид, Альянс тех Харцага SBL Хасын хүлэгүүд багуудын тоглолтоор үргэлжлэн явагдана.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Баясаа:энэ яг ямар лиг вэ ядаж спорт нь хүртэл цэгцрээчэээ 2017-04-14
ЗОЧИН:2 ХОЛБОО БАЙГААД БАЙДАГ ХЭН НЬ ТЭГЭЭД ЖИНХЭНЭ НЬ ВЭ 2017-04-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?