“Монголын сагсан бөмбөг”-ийн холбооноос зохион байгуулж буй “NISSAN” дээд лигийн улирлын тоглолтууд Спортын төв ордоны “А” зааланд үргэлжилж байна. Энэ өдөр “Хасын Хүлэг”-үүд болон “Этүгэн Ирвэс”-үүд багууд тоглож 94:72-оор Д.Пүрэвдорж дасгалжуулагчтай “Хасын Хүлэг”-үүд баг улирлын 11 дэх хожлоо байгууллаа.
Тоглолтод Хүлэгүүдээс Т.Санчир улирлын гурав дах трипл даблыг 15 оноо 11 самбараас бөмбөг авалт 10 оновчтой дамжуулалт гүйцэтгэж тэмдэглүүлсэн бол хамгаалагч А.Бямбадорж 26 оноо авч талбайд тоглосон бүх тоглогчдыг оноо авалтаар тэргүүлсэн юм. Ирвэсүүдээс лигонер тоглогч Эй Жэй Уэст 13 оноо 16 самбараас бөмбөг авалт гэсэн гайхалтай үзүүлэлтийг хийлээ. Тэдний түлхүүр тоглогч Д.Мөнхтүвшин тоглолтын нэгдүгээр үедалдааны асуудалд орсон нь багийн тоглолтод сөргөөр нөлөөлсөн. Ингэснээр плэйоффод Ирвэсүүд Дарханчууд эзэнтэй “Дархан гарьд” багтай тоглохоор болж байгаа бол “Хасын Хүлэг”-үүд ирэх Даваа гарагт явагдах “Дархан Гарьд” болон “Акул”-ууд багуудын тоглолтын үр дүнгээс шалтгаалж тэдний өрсөлдөгч тодорно.