23 дахь удаагийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээний багийн төрөлд Солонгосын багийг 3:0 буулгаж авсан МаЛонг, Жан Жэйк, Фан Зэ Дүн, Шү Шин нарын бүрэлдэхүүнтэй Хятадын баг ээлжит түрүүгээ авав.
Мөнгөн медалийг Солонгос, хүрэл медалийг Тайван, Японы баг хүртлээ. Шагналт 5-р байрт Хон Конг, зургаад Сингапур, долоод Хойд Солонгос, наймд Энэтхэгийн баг орлоо. Нийт 28 улсын баг оролцсоноос Монголын баг 23-р байрт орсон амжилтаар энэ удаагийн Азийн Аваргыг үдлээ.
Өмнөх Азийн Аварга Шалгаруулах тэмцээний амжилтаасаа 4 байраар ухарсан байна. 2015, 2013 оны Азийн аваргад Монголчууд 19-р байр эзэлж байжээ.