ДЭД МАСТЕР ЧИНЗОРИГ ШИЛДЭГ 64-Т ШАЛГАРАХАД ГАНЦ ХОЖИЛ ДУТАВ

2017-04-15  

Монголын эрэгтэй тамирчид нэгбүрчилсэн төрөлд бүх учраадаа ялагдсан. Ганц нэг парти (хожил) авсан нь бий. Тэдний дундаас дэд мастер Чинзориг үзүүштэй тоглолт хийсэн байна. Тэр Энэтхэгийн 3-р ракеттай учраа таарсан. Энэтхэг бол Дэлхийн аваргын "А" зонд тоглодог хүчирхэг теннисчидтэй. Монголыг бодвол теннис өндөр хөгжсөн орон. Ийм орны өндөр зэрэглэлийн тамирчинг Монголын дэд мастер Чинзориг "унагах" шахсан байна. - Өндөр зэрэглэлийн өрсөлдөгчийг ялах бүрэн боломж Чинзоригт байсан. Тоглолтыг 2:0 харьцаагаар хошуучилж гараагаа гайхалтай эхэлсэн. Нэг л хожил нэмж авсан бол тоглолт дуусах байсан. Харамсалтай нь дараагийн 3 тоглолтонд ялагдсан. Техник, биеийн хүч, бөмбөгний хурд ижил байсан. Гагцхүү туршлага, тактик, сэтгэл зүйгээр дутсан. Гэхдээ бидэнд боломж бий нь харагдсан гэж МШТХ-ны ерөнхийлөгч Гантулга сэтгэгдлээсээ хуваалцлаа.

Чинзоригийн хувьд сүүлийн 4 улсын аварга дараалан улсын аварга Э.Лхагвасүрэнтэй шигшээ 8-д таарч ялагдаж байсан гэдгийг тенниснийхэн мэднэ. Энэ давааг гэтэлж чадсан бол улсын аварга ч болох бүрэн боломжтой теннисчин гэж түүнийг спортын хүрээнийхэн үнэлэх болсон. Маш хүчтэй бөмбөгтэй, тэсрэлттэй тоглодог теннисчин гэж нөхөд нь тодорхойлдог. Гантулга ерөнхийлөгчийн ярьсныг сонсоод - Жаахан л аз түшсэн болоосой гэж харуусахаас өөр зүйл бодогдсонгүй.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Peljee:Tursh**** hurimtluulaad daraagiin udaa amjilk gargaarai 2017-04-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?