ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ГЭМТЛИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛНА

2017-04-15  

Сүүлийн жилүүдэд түлэгдэлтийн тохиолдол ихсэж түүнээс шалтгаалсан нас баралт өндөр байгаатай холбогдуулан түлэгдэлтийн үеийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэгийг дээшлүүлэх мэргэжил арга зүйгээр хангах зорилгоор өнөөдөр 21 аймаг, 9 дүүргийн гэмтлийн эмч, Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын эмч нарт цахим сургалтыг зохион байгууллаа.

Уг сургалтаар: 

·      Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Түлэнхий нөхөн сэргээх мэс заслын    

      тасгийн үйл ажиллагаа

·      Түлэнхийн  ерөнхий ойлголт, эмчилгээ, эрт  үеийн шингэн сэлбэх эмчилгээ,

·      Хүүхдийн түлэгдлийн эмийн эмчилгээний тун хэмжээ

·      Түлэгдэлтийн үеийн өвдөлт намдаалт, тээвэрлэлтийн үед анхаарах зүйлс

·      Түлэгдэлтийн урьдчилан сэргийлэлт зэрэг сэдвээр сургалтыг зохион байгууллаа.

ЭМЯ, ГССҮТ-өөс зохион байгуулсан уг цахим сургалтыг цаашид уламжлал болгон зохион байгууллахаар болж байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?