НИЙСЛЭЛИЙН ОЮУТНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД 13 ИХ ДЭЭД СУРГУУЛЬ ӨРСӨЛДӨЖ БАЙНА

2017-04-15  

Нийслэлийн биеийн тамир спортын газраас зохиож буй Оюутны аварга шалгаруулах нийслэлийн ширээний теннисний тэмцээн ОЧ клубт эхэллээ. - Баг, нэгбүрчилсэн, дан, холимог хос гэсэн 4 төрлөөр аваргаа шалгаруулна. Тэмцээнд нийт 13 их дээд сургуулийн 100 орчим оюутан залуус оролцож байна. Шигшээ 16-д шалгарсан тамирчид энэ сарын сүүлээр зохиох Оюутны улсын аваргад өрсөлдөх эрхээ хангана гэж тус тэмцээнийг зохион байгуулагч Цэрэндорж нээлтийн ажиллагааны үеэр үг хэлэхдээ онцлов. Тэмцээнд насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Чулуудай, Батдэлгэр нарын шилдэг тамирчид өрсөлдөж байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?