МОНГОЛЫН ОЮУТНУУД АЗИЙН АВАРГА БОЛЛОО

2017-04-17  

Малайз улсын Куала Лампур хотод зохиогдсон 3х3-ын Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг БНХАУ-ын багийг 17:14-өөр хожиж аваргын алтан медалийн болзол хангалаа.

Манай шигшээ баг мөнгөн медалийн төлөөх тоглолтонд Тайландын багийг хожиж шигшээд өрсөлдөх эрхээ аваад байсан. Энэхүү тэмцээн гуравдах жилдээ зохиогдож байгаа хоёр жилийн өмнө манай улсын хувьд анх удаагаа оролцон мөнгөн медальт хүртэж байсан билээ. Тэд аваргын төлөө Хятадын багт хожигдож байсан юм. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлж дасгалжуулагч С.Тулгын удирлага дор Б.Батзолбоо (Сүхбаатар), О.Энхбаатар (Архангай), А.Сүхбат(Сүхбаатар), Б.Наранбаатар (Сүхбаатар) нарын тамирчид оролцсон юм.

Ийнхүү манай шигшээ баг ирэх есдүгээр сард зохиогдох Дэлхийн Оюутны 3х3 лигийн тэмцээнд Ази тивээ төлөөлөн оролцох эрхээ авлаа. Энэ нь 3х3-ын төрлөөр олон улсын тэмцээнээс хүртсэн анхны алтан медаль юм.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:БАЯР ХҮРГЭЕ 2017-04-17
Навчаа:зорьсон зорилгоо биелүүлжээ. баяр хүргэе. 2017-04-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?