УВС НУУР-ТӨВ УРГАЦ 66:80

2017-04-17  

МҮСБХ-ны Үндэсний супер лигийн улирлын ээлжит тоглолтууд өчигдөр боллоо. Увсчууд эзэнтэй Увс Нуур, Төв Ургац багтай учраа таарав. Тоглолт тэнцүүхэн эхэлсэн ч будагтай талбайд Төв Ургац багийн Д.Дэлгэрнямыг дийлэхгүй байлаа. Улмаар эхний хагаст Төв Ургац 9 онооны тэргүүллийг авсан юм. Нэг, хоёрдугаар үед Увс Нуур багаас Ким Чон Ил 18 оноо авч, тун гайхалтай байсан ч бусад хангалтгүй тоглосон.

Гуравдугаар үед Төв Ургац багаас Д.Мөнхтөр сайн тоглож, багийнхаа тэргүүллийг улам баталгаажуулав. Улмаар 20 орчим оноогоор тасарсан Төв Ургац өрсөлдөгчөө 80:66-гаар буулган авч, улирлын дөрөв дэх хожлоо авсан юм. Харин Увс Нуур дөрөв дэх ялагдлаа амслаа.

Тус тоглолтод Төв Ургацаас багийн ахлагч Д.Дэлгэрням 24 оноо, 14 самбар, 8 оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлэв. Мөн Д.Мөнхтөр 19 оноо, Ц.Ганболд 15 оноо, 14 самбар, Чой Рю Ри 14 оноо авчээ. Увс Нуур багаас Ким Чон Ил ээлжит сайн тоглолтоо гарган 34 оноо авсан бол Б.Батбуян 15 оноо, 13 самбар авсан байна. Төв Ургац самбарын тулаанд илт илүүрхсэн бөгөөд тэд багаараа 58 самбар авав. Харин Увс Нуур багаараа 33 самбар авчээ. Төв Ургац багаараа довтолгоо болон хамгаалалтад тун жигд тоглосон нь ялалтын үндэс болсон юм.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?