ГАР, ХӨЛ, АМНЫ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЦГЭЭЕ

2017-04-17  

Сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байгаа гар, хөл, амны өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан зөвлөмжийг хүргэж байна.

Уг цочмог халдварт өвчин нь хоолой, залгиур улайж, амны хөндийн салст, завьж, буйл, хэл, тагнай, гарын алга, хөлийн ул болон өгзөг дээр толбот гүвдрүүт, цэврүүт тууралт гардаг.

Вирүсээр бохирлогдсон ус, хүнс, хөрс эд зүйлс, бохир гараар халдвар дамжих бөгөөд нууц үе нь ихэвчлэн 2-7 хоног, дунджаар 3-5 хоног үргэлжилнэ.

Өвчлөлийн эхний долоо хоногт хамгийн их халдвартай, вирүс өтгөнөөр долоон долоо хоногийн турш гадагш ялгарч болно. Бүх насны хүн өвчлөх боловч ихэвчлэн 10 хүртэлх насны хүүхдүүд өвчилж, хүндрэлийн 90 хувь нь дөрөв хүртэлх насанд тохиолддог байна.

 

ЭХ СУРВАЛЖ:НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛМЭНДИЙН ГАЗАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?