ФАН ЗЭН ДОНГ ХЯТАДЫН НЭР ТӨРИЙГ ХАМГААЛЛАА

2017-04-17  

 

Азийн аваргын шигшээ 4-т анх удаа 3 орны төлөөлөл багтав. Хятадын 2, Өмнөд Солонгос, Японы тус бүр 1 тамирчин. Хятадын хоёр тамирчин хоорондоо таарч Фан Зэн Дон 3:0 -ээр Олимп, дэлхийн аварга Жан Жэйкийг ялж аваргын төлөө тоглохоор шалгарсан.

Тэгвэл нөгөө хэсэгт Ма Лонг шилдэг 32-т буулгасан Өмнөд Солонгосын Жон Сангуенг , Шү шинийг шилдэг 8-д унасан Японы Коки Нива нар өөр хоорондоо таарсан. Энэ хоёрын хэн ялсныг нь Фан Зэн Дон хүлээж байлаа. Японы Коки эхний 2 хожлыг авсан ч дараалан 3 ялагдсанаар хүрэл медаль дээр унав.

Энэ удаагийн Азийн аваргын хамгийн сүүлийн, хамгийн оргил тоглолт ийнхүү Хятадын Фан Зэн Дон, Өмнөд Солонгосын Сангуенгийн хооронд өрнөж 3:0 харьцаагаар Фан Зэн Доны ялалтаар өндөрлөв. 11:5, 11:5, 11:7. Өмнөд Солонгосын теннисчин ямар нэгэн хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадаагүйг тооны харьцаа илэрхийлнэ. Ийнхүү 2 жилийн өмнө Тайландад анх удаа Азийн аварга болж байсан Фан Зэн Дон аваргын титмээ нэр төртэйгээр хамгаалав. Ялангуяа эмэгтэй нэгбүрчилсэн төрлийн аваргыг алдсаны дараа тоглох нь бага зэргийн дарамт үүсгэсэн байж болох гэж хэвлэлд бичсэнийг дурдахгүй орхиж болохгүй. Өрсөлдөгч Сангуенгээс 7 дүү 20 настай Фан Зэн Дон эх орондоо болсон Азийн АШТ-нд улсынхаа нэр төрийг өндөрт өргөж чадлаа. 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Цогтоо:Ганц аврагч нь болсон яах ч аргагүй. Бусад нь мултарсан. 2017-04-17
ЧУКА:Хууччуул нь одоо шинэ залуу****а байраа тавьж өгч байна уу эсвэл үнэхээр муу тоглосон уу 2017-04-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?