Английн премьер лигийн 33 дугаар тойргийн амралтын өдрүүдэд явагдлаа. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Челси” клуб “Аваргуудын лиг”-ийн эрхийн төлөө өрсөлдөж буй “Манчестер Юнайтед”-ын талбайд зочилсон юм.
Энэ өдөр хожигдох эрхгүй талбайд гарсан “Манчестр Юнайтед” өрсөлдөгчөө тоглолтын эхнээс л илүүрхэн тоглож 2:0-ээр хожсон. Тоглолтын 7 дахь минутад Маркус Рэшфорд тооны харьцааг нээсэн бол хоёрдугаар үеийн эхэнд буюу 49 дэх минутад Андер Эррера хамгаалагчдын дутуу цэвэрлэсэн бөмбөгийг амжилттай ашиглаж гоол оруулснаар багтаа 3 оноо авчирсан.
Ингэснээр “Манчестер Юнайтед” 60 оноотой болж хүснэгтийн тавдугаар байрт бичигдэж эхэлсэн бол “Челси” хожигдсон ч 75 оноотойгоор хүснэгтийг тэргүүлсэн хэвээр байна. Энэ тойрогт “Ливерпүүл” клуб “Вест Бромович”-ын талбайд зочилж Бразил тоглогч Роберто Фирминогийн гоолоор хожиж 66 оноотойгоор хүснэгтийн гуравдугаар бичигдэж байна. “Ливерпүүл” клуб Сайдо Манэ, Адам Лаллана нарын довтолгооны гол цөм болсон тоглогчдоо бэртэлд алдсан ч лигийг амжилттай үргэлжлүүлсээр...