Энэ өдрүүдэд “Амеркийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоо”-ны улирлын тоглолтууд дуусч плэй оффын тоглолтууд эхлээд байна. Дорнод бүсийн нэгдүгээр байраар шалгарсан “Бостон Селтикс” талбай дээрээ “Чикаго Буллз” багтай цувралын эхний тоглолтыг хийж 106 : 102-аар хожлоо.
Тоглолтын эхний хагаст тэнцүү өрсөлдөөнтэй явагдаж “Бостон” хоёр онооны давуутай өндөрлүүлсэн. Шийдвэрлэх үед “Чигаго Буллз” багаас Жимми Батлер шилдэг тоглолт үзүүлснээр багаа хожилд хөтөлсөн. Энэ өдөр “Чигаго Буллз”-аас Жимми Батлер 30 оноо, 9 самбараас бөмбөг авсан бол сэлгээнээс Бобби Портис 19 оноо, 9 самбар, Робин Лопес 14 оноо, 11 самбараас бөмбөг авч сайн тоглосон.
Харин “Бостон”-оос Азиа Томас 33 оноогоор бүх тоглогчдийг тэргүүлсэн бол төвийн тоглолгч Ал Харфорд 19 оноо түүсэн. Бусад тоглотуудын үр дүн :
Атланта Хаукс 107:114 Вашингтон Визардс
Портланд 109:121 Голден Стэт Уариорс
Оклахома сити Тандр 87:118 Хюстэн Рокетс