ӨСВӨРИЙН ХӨЛБӨМБӨГЧИД ТҮҮХЭН ОНОО АВЛАА

2017-04-18  

Зүүн Азийн охидын 15 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монгол Улсын охидын шигшээ баг өнөөдөр Гуамын багтай 1:1-ээр тэнцэж эхний оноогоо авлаа. Тоглолтын эхний гоолыг Монголын шигшээ тамирчин Г.Цолмон 15 орчим метрийн зайнаас баруун хөлийн хүчтэй цохиж оруулсан байна. Түүнд гоолын дамжуулалтыг 11 дугаартай Э.Энхмаргад өгчээ. Хариу гоолыг Гуамын багийн тамирчин нэгдүгээр үеийн төгсгөлд гоол оруулж тэнцүүлсэн юм.

Ийнхүү Япон улсын мэргэжилтэн Ики Ёоүжгээр удирдуулсан охидын шигшээ баг өнөөдөр Монголын эмэгтэйчүүдйн шигшээ багийн төдийгүй эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн түүхэнд тодоор тэмдэглэгдэх гоолыг оруулан, анхны оноогоо авлаа. Манай охидын шигшээ баг хоёр хоногийн дараа Хойд Марианы Арлуудтай энэ тэмцээний сүүлийн тоглолтоо хийх юм.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?