ЦУС ТӨЛЖҮҮЛЭХ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД

2017-04-19  

Цусанд улаан бөөмний багадалт цус багадах дохио болно. Цусны ерөнхий шинжилгээнд цус багадалт, цусны эргэлтийн хямралыг мэдэж болно. Цус багадалтын шалтгаан цусанд дахь төмрийн дутагдал юм. Цус багадалтыг хүнсний бүтээгдэхүүнээр арилгана. 

Улаан лооль

Хатаасан, даршилсан, лаазалсан улаан лооль их сайн. Наранд хатаасан бол сайн төмрийг өөрт ихээр агуулсан байдаг. Мөн аминдэм А, В, С хатаасан улаан лоольд ихээр байдаг. Цусан дахь улаан бөөмийг төмрөөр баяжуулж өгдгөөр онцлог. Цусанд дахь хүчилтөрөгчийн хангамжийг сааруулдаг каротени группийг хуяглаж өгснөөр цусны эргэлтийг сайжруулж хорт хавдрын эсүүдийг дарангуйлдаг байна. Системийн үйл ажиллагааг, болон нүдний хараа сайжруулах, хавдрын эсрэг үйлчилгээтэй жимс юм. 

Далайн бүтээгдэхүүн

Бүх далайн бүтээгдэхүүнүүд, загасны мах төмөр ихээр агуулдаг. Зургаан хясааны маханд төмрийн агууламж 5 мг орчим байна. Нялцгай биетэн, сам хорхой төмөр ихтэй. Үүний зэрэгцээ далайн бүтээгдэхүүнүүд В амин дэм, В12 аминдэмийн дутагдлыг арилгадаг. Далайн бүтээгдэхүүнүүд дотоод шүүрлийн системийн үйл ажиллагааг зохицуулж, үнэ цэнэтэй цайр, иод, селен, кальци зэрэг эрдэс агуулж мэдрэлийн болон дархлааны системийг сайжруулдаг.

Элэг

Элэг цус багадалтыг арилгана. 100 гр орчим элгэнд 10 мг төмөр байдаг. Насанд хүрсэн эрэгтэй (8 мг), эмэгтэйчүүдийн (18 мг) төмрөөс авах ёстой. Энэ нь өдөр тутам авах ёстой хэмжээ. Иймд элэг ихээр идэж болохгүй пестицид буюу микотоксинд хамрагддаг тул хорт бодис нь цусан дахь холестерины, болон хортой нэгдлүүдийг ихэсгэдэг. Учир нь элэг хорт бодисыг шүүгч.

Хүрэн манжин

Цус багадахад хэрэглэдэг сайн эм. Ялангуяа хүрэн манжингийн шүүс. Уухад исгэлэн жимс шиг гашуун биш. Цусны даралт зохицуулах, ходоод гэдэсний шархлаа арилгах, элэг цэвэрлэх, үйлчилгээтэйгээс гадна цианы эсрэг үйлчилгээтэй тул хорт хавдраас сайн сэргийлж чадах тул бишрэн шүтэгч нар цөөнгүй байдаг. Хүрэн манжингийн шүүс төмрийн шимэгдлийг ихэсгэдэг аминдэм С их хэмжээгээр агуулдаг байна.

Цусан хиам

Цусан хиамны гол орц цусан бүтээгдэхүүн тул цусны эргэлтийг сайжруулах цус төлжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг. Бүхэл үрийн буудай арвай, гурилтай хийвэл цусан дахь төмрийн дутагдлыг нөхнө.  Энэ нь өөх, тос, маш их агуулдаг. Цусан дахь холестролыг ихэсгэх магадлалтай тул ихээр идэж болохгүй. Хонины шинэхэн цус, шавай идэх нь сайн цус төлжүүлнэ.

Хулууны үр

Хулууны үр төмөр ихтэй байна. Цус багадалтыг арилгах хамгийн шилдэг ургамлын эх сурвалжийн нэг юм. Хулууны үр магни гэх мэт бусад чухал бүрэлдэхүүнтэй тул судасны уян хатан чанарыг сайтар хадгалах цайр, омега-3 агуулснаар хорт хавдраас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой. Цусны эргэлтийн тогтолцоонд нөлөөлдөг. Хулууны үр нь мөн цусан дахь инсулины түвшинг зохицуулаж, чихрийн шижин үүсэхээс урьдчилан сэргийлдэг. Түүхий эд хэлбэрээр нь голдуу хэрэглэдэг. 

Хатаасан чангаанз

Энэ жимс нь төмрийн эх сурвалжийн нэг юм. Ойролцоогоор 6 чангаанз идэхэд 78 ккал 2 мг төмөр байдаг. Таны өдөр тутмын хооллолтонд, хатаасан чангаанз хэрэгтэй. Антиоксидантыг их хэмжээгээр агуулдаг тул судасны ханыг бэхжүүлдэг.

Шүүрхий мах

Шүүрхий мах цус багадалтыг арилгадаг. Steak шүүрхий махны боловсруулалт хийсэн сонгомол хоол юм. Цус төлжүүлэхийн тулд цагаан хоолтонгууд шүүрхий мах идэж төмрийн дутагдлын цус багадалтаас сэргийлдэг. Тухайлбал, үхрийн шүүрхий махны 100 граммд 4 мг-аас багагүй төмөр агуулдаг. Шүүрхий мах аминдэм В12, бусад В аминдэм, түүнчлэн цайр, фосфор, магни, зэс, хүхэр зэрэг элементүүдийг маш ихээр агуулдаг. Бие бялдаржуулахад креатин агуулсан байдаг тул шүүрхий махыг идүүлдэг.

Гурвалжин будаа

Гурвалжин будаагаар төмс, талхыг орлуулбол бид эрүүл байх болно. Гурвалжин будаа нь их шим тэжээлтэй. Уураг, нүүрс ус нь В аминдэм болон магни, манган, фосфор, кали, төмөр зэрэг элементүүдийг бидэнд өгдөг. 100 грамм гурвалжин будаа 2.2 мг хэмжээний төмрийн агууламжтай. Гурвалжин будаа тариа ислэг нөлөө үзүүлдэг юм. Энэ нь бидний хоолны дэглэм барих бүтээгдэхүүн болж бие махбодийг хүчиллэгжүүлдгээрээ, маш үнэ цэнэтэй юм. Гурвалжин будаа цавуулаг чанар агуулаагүй байдаг тул үл шингэх нүүрс хүчилд орж гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах тураах үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм.

Өндөг

Өндөг чанагдсанаар халдварт бактер устаж, уургийн нийлэгжүүлэлтийн чанар алдагдахгүй. Лизин амин хүчил нь "муу" хлостерины нөлөөг бууруулдаг. Өндөгний уураг нь лецитин агуулсан байдаг. Долоо хоногт зөөлөн чанасан өндөг, цус багадалттай хүмүүсийн, цусан дахь төмрийн хэмжээг хэвийн болгоход тусалдаг. Нэг өндөг ойролцоогоор 0.6 г химийн нэгдлийг агуулдаг. Бас аминдэм В12-ын эх үүсвэр юм. 100 гр өндгөнд 1.1 мг химийн нэгдэл байдаг.

 

 

Б.БАТ-ОРГИЛ ХҮНИЙ ИХ ЭМЧ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
лх:Элэг тэгээд сайн юмуу муу юмуу ойлгосонгүй 2017-04-27
Нэргүй :Хэтрүүлэн хэрэглэж болохгүй л гэж бна 7 хоногтоо 1 ч юм уу 2021-05-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?