ЭЛЭГ БӨӨР ЯСНЫ ЧӨМӨГНИЙ ХАГАЛГААНЫ ЗАРДЛЫГ ТӨР ХАРИУЦСАНААР ИРГЭНД ОЧИХ САНХҮҮГИЙН ДАРАМТЫГ БУУРУУЛНА

2017-04-19  

Өнөөдрийн байдлаар Монгол улс элэг бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж байгаа. Эдгээр хагалгааны зардал өндөр байдаг тул иргэдэд  очих санхүүгийн дарамтыг бууруулах үүднээс мэс заслын зардлыг төрөөс хариуцахаар болсон байна. Гэхдээ одоогоор холбогдох журмын зохицуулалт хийгдээгүй байна.

Бөөрний өвчний тухайд манай улсад 500 орчим хүн бөөр орлуулах эмчилгээ хийлгэж байна. 2006 оноос хойш 104 иргэнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийсэн байна. Бөөр шилжүүлэн суулгах хагалгаа болон донорын хагалгаа, хагалагааны дараах эмчилгээний зардал нийтдээ 27 сая төгрөг болдог байна. Харин элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 2011 оноос Монголдоо хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар 30 гаруй хүнд дээрх хагалгаа хийгээд байна. Энэ төрлийн хагалгаа 80 сая төгрөгөөр хийгдэж байгаа юм.

Тэгвэл ясны чөмөг шилүжүлэн суулгах хагалгааг 2014 оноос хойш 4 тохиолдлыг улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нар хийгээд  байгаа бөгөөд ясны чмөг шилжүүлэн суулгахад 40-50 сая төгрөг шаардлагатай байна. Эдгээр 3 төрлийн эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг  төрөөс хариуцахаар болоод байна.

Дээрх эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг төр хариуцсанаар илүү олон иргэд эрүүл болох боломжтой гэдгийг тодотгож байна. Ингэхдээ улсын төсөвт ачаалал өгөхгүйн үүднээс жилд хагалгаа хийх квот тогтоох байдлаар шийдвэрлэнэ гэж байгаа юм. Гэхдээ одоогоор эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг төрөөс хариуцахтай холбоотой нарийн  зохицуулалт хийгдээгүй байна. 

 

 

А.ИЧИНХОРЛОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?