ААШТ-НД ОРОЛЦОХ ЭРХЭЭС ӨӨРСДӨӨСӨӨ БОЛЖ ХАСАГДЖЭЭ

2017-04-20  

Монголын чөлөөт бөхийн шигшээ баг Энэтхэгийн Дели хотод зохиогдох Азийн Аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ хасуулжээ. Энэ бол зуны олимпийн тоглолтын үеэр Монголын дасгалжуулагчдын гаргасан авир араншин, эмоцитой ямар ч холбоогүй юм байна. Мандахнарангийн медалийг шүүгчийн оролцоотойгоор булаасны төлөө багш, дасгалжуулагчид хэр хэмжээндээ тэмцэж, эсэргүүцлээ илэрхийлсэн. "Монголчууд шиг барилд, Монголчууд шиг тэмц" ( wrestle like Mongolia, protest like Mongolia) гэсэн постыг нэгэн гадаадын иргэн бичсэн нь дэлхий нийтээр, сошиал ертөнцөөр давалгаалсан. Багш, дасгалжуулагчдыг тэмцсэний төлөө Олон улсын Чөлөөт Бөхийн Холбооноос 50 мянган швейцарь франкаар Монголын Чөлөөт Бөхийн Холбоог торгосон. Харин тамирчдын амжилтыг боосон, хавчсан аливаа шийдвэр гаргахаас ОУЧБХ татгалзсан. Бүхий л тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хэвээр үлдээсэн. Тэгсэн атал МЧБХ өөрөө өөрсдийгээ ААШТ-нээс "хассан" байна. Тэд өөр хоорондоо маргаантай, хэл амаа ололцохгүй, зөрчил тэмцэл нь дундраагүй гэдэгт нь ил болж эхэллээ.

Холбооны багш дасгалжуулагчид нь шаардсан хугацаандаа ААШТ-нд оролцох тамирчдынхаа нэрсийг Холбоондоо гаргаж өгөөгүй, орхигдуулж өгсөн тамирчдынхаа нэрсийг хугацаа хоцруулан цааш нь мэдүүлсэн МЧБХ-ны удирдлагын баг, дасгалжуулагчдын ажлын цалгардлаас болж бөхчүүд, тамирчид тэмцээнд оролцож чадахгүйдээ хүрчээ. Жил сараар хөлсөө дуслуулсан бэлтгэл, сэтгэл нь талаар нэг болжээ. Ганцхан арга зам үлдсэн байж болох. Давж заалдаад, ихээхэн хэмжээний торгууль төлж байж тамирчдаа оролцуулах цорын ганц боломж байж болох тухай л ярих, найдах үлджээ. Түүнийгээ ч хийж, оролдож буй юм байна. Гэхдээ л ОУЧБХ эцсийн шийдвэрийг гаргана. Хэрвээ Монголын бөхчүүд ААШТ-нээс хасагдаж гэмээнэ, залгаж болох Дэлхийн АШТ-нд оролцох эрхээ давхар хасуулах гунигтай мэдээ Монголын бөхчүүдэд тулгарчээ. Улсаас авсан цалин, бусад төсвийг тооцвол хэн нэг албан тушаалтанд хариуцлага тооцох зайлшгүй шаардлага үүсжээ.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Пөөх манайхан сайн барилддаг, тэр тэмцээнүүдээс аварга төрж төсвөөсзөндөө мөнгө шагналд гарах байсныг хэмнэсэн байна. Бие биенээ доош нь чангаагч нарт баяр хүргэе 2017-04-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?