Европа Лигийн шөвгийн 8 багийн эхний тоглолт өндөрлөлөө. Голландын Аякс баг Шальке-04 багийг нутаг дээрээ 2:0 харьцаагаар буулгаж, тэдний Андерлехт баг Английн Манчестер Юнайтедийг хүлээн авч 1:1 гэсэн эвийн гэрээ байгууллаа. Мөн Испанийн Селта, Бельгийн Жент, Францын Лион, Туркийн Бэшикташ зэрэг баг тоглолтоо үргэлжлүүлж буй. Яг одоогоор энэ найман багаас Европа Лигийн цомыг өргөхөөр зорьж, итгэлтэй урагшилж буй нэг л баг байгааг хөлбөмбөгийн мэргэжилтнүүд онцолж байна.
Энэ бол Жозе Моуриногийн удирдсан Манчестер Юнайтед баг юм. Тэд зочлон тоглосон эхний тоглолтоо тэнцсэн. Хариу тоглолтод ямар ч дүнгээр хожих, арга ядахдаа 0:0-ээр тэнцвэл дараагийн шатанд шалгарах болзлоо хангалаа. Английнхаа лигид эхний 4-т орох, тэгснээрээ дараа жилийн Аваргуудын Лигэд хүч үзэх гэдэг зорилгыг ч Жозе өмнөө тавьсан болохоо илэрхийлсэн. Жозе-д том тэмцээнд финалдах нь гол биш, цомыг нь өргөх нь чухал гэж мэргэжилтнүүд үнэлж байна. Фанатууд ч гэсэн Английн багийн тоглолтыг Европа Лигийн финалд харахыг хүсэж гэдгийг интернет судалгаа өгүүлжээ.
Б.БАЯРМАГНАЙ