Италийн Ювентус багийн талбайд зочлон тоглохдоо 3:0-ээр хожигдсон Барса өөрийн Камп Ноу цэнгэлдэх хүрээлэндээ ээлжит хариугаа барьж чадсангүй. Италичуудын итгэл төгөлдөр хаалтыг Месси, Неймар, Саурез нарын гурвал нэвтэлж чадсангүй. 90 минутын тоглолт Италичуудын битүү хамгаалалт дор өрнөж 0:0 харьцаагаар тоглолт өндөрлөлөө. Ийнхүү алдарт Барсаг хөлбөмбөгийн бурхан тэнгэр дахин харж үзсэнгүй. Аваргуудын Лигийн шигшээ 4-т Испанийн Реал Мадрид, Атлетико Мадрид, Францын Монако багийн хамт Италийн Ювентус шалгарлаа.
Э.ЛХАГВАСҮРЭН