УС АРИУН ЦЭВЭР, ЭРҮҮЛ АХУЙН СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ХУРАЛ АНУ-Д БОЛЖ БАЙНА

2017-04-20  

Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон хотноо 2017 оны дөрөвдүгээр сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Ус, ариун цэвэр, эрүүл ахуйн асуудал хариуцсан салбарын сайд нарын уулзалтад оролцож байна.

Энэ удаагийн уулзалтаар 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн дэлхийн зорилтын хүрээнд хүн амын эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны ус, ариун цэврийн байгууламжийн хангамж, хүртээмжийг дээшлүүлэхэд тулгарч буй сорилтууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, боломжуудын талаар хэлэлцэж, харилцан туршлага солилцоно. Дэд сайд Л.Бямбасүрэн уулзалтын үеэр зохион байгуулагдах “Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшиг зэрэг эрсдэлт хүчин зүйл өртөмхий байдлыг даван туулж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг тууштай хэрэгжүүлэх” сэдэвт салбар хуралдаанд оролцож, Монгол Улсын нөхцөл байдал, сорилт бэрхшээл, шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хүчин чармайлтын талаар товч илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцоно.

 

 

ЭХ СУРВАЛЖ : ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?