Азийн зүүн бүсийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн тэмцээн ирэх сарын 20-26-нд Улаанбаатарт зохион байгуулагдана. Энэ удаагийн тэмцээнд зүүн бүсийн Макао, БНАСАУ, БНСУ, Тайвань, Хонконг, Монгол, БНХАУ, Япон улсын 180 гаруй тамирчид оролцохоор мэдүүлгээ илүүлээд байна.
Азийн зүүн бүсийн волейболын аварга шалгаруулах тэмцээн анх 1998 онд зохион байгуулагдаж байсан бөгөөд Монгол Улсад дөрөв дэх удаагаа болох гэж буй нь энэ юм. 2000, 2008, 2015 онд Улаанбаатар хотноо зохиогдоход эмэгтэйчүүдийн шигшээ баг 2000 онд мөнгө, 2008 онд хүрэл медаль хүртэж, эрэгтэйчүүд 2015 онд дөрөвдүгээр байрт шалгарч байсан билээ.
О.ДАШНЯМ