МОНГОЛЫН ТЕННИСЧИН ОХИД ХЭСГЭЭСЭЭ ШАЛГАРЧ ААШТ-НД ОРОЛЦОХ ЭРХЭЭ ХАЛААСАЛЛАА

2017-04-21  

Олон улсын Ширээний Теннисний Холбооны календарчилсан тэмцээн болох Зүүн Өмнөд Азийн бүсийн тэмцээнийг МШТХ амжилттай зохион байгууллаа. Нийт 4 улсын баг оролцохоос Хойд Солонгос улсын эрэгтэй, эмэгтэй баг тодорхой шалтгааны улмаас ирээгүй. Тиймээс Тайван, Макао, Монгол улсын баг тамирчдын хооронд өрсөлдөөн өрнөсөн. Тайваны баг Монгол, Макаогийн багийг 3:0-ээр хожиж хэсгээсээ нэгээр шалгарсан.

Харин хоёроор гарахын төлөөх ширүүн тэмцэл Монгол-Макаогийн багийн хооронд өрнөсөн. Дэд мастер, насанд хүрэгчдийн улсын аваргын 2017 оны хүрэл медальт Ундрамаар ахлуулсан Мөнхнаран, Мөнхчимэг нарын охидын баг Макоагийн багийг 3:2 харьцаагаар буулган авав. Охидын багаас дэд мастер Ундрам 2 хожиж, гуравдугаар ракет Мөнхчимэг 1 хожиж багаа хожилд хүргэв.

Харин хөвгүүдийн багийн хувьд шалгарах бүрэн боломжтой байсан ч 3:2-оор ялагдаж тэмцээнээ орхих болов. Гараагаа тун тааруухан эхэлсэн. 1,2-р ракет хожигдсоноор харьцаа 0:2 болсон. Гуравдугаар ракетаар тоглосон Баянхонгорын Баттөмөр шийдвэрлэх 3-р тоглолтыг хожиж, тоглолтыг эргүүлсэн гэж хэлж болно. 4 дэх тоглолтыг улсын аваргын мөнгөн медальт Эрдэнэбаяр хожиж харьцааг 2:2 болгож тэнцүүлсэн ч шийдвэрлэх 5 дахь тоглолтыг алдав. Лхагва-Эрдэнэ шийдвэрлэх 5 дахь тоглолтыг 2:0 харьцаагаар хошуучилж эхэлсэн ч төгсгөлийг хийж чадалгүй, теннисчидийн хэллэгээр "гучингуравдуулав". Энэ бол дараалан 3 хожигдсон гэсэн үг. Ганц хожил нэмж авч чадсангүй.

Ийнхүү нутагтаа болсон тэмцээнээс Монголын охидын баг эрхээ авч, хөвгүүд гунигтайгаар хасагдлаа. Ундрам, Мөнхнаран, Мөнхчимэг Өмнөд Солонгосын Сөүл хотод зохиогдох 16-18 насны өсвөрийн теннисчидийн багийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээнд оролцох эрхээ Тайваны охидын хамт халаасаллаа. Өнөөдөр "Mongolia cup- 2017" тэмцээн хоёрдох өдөр үргэлжилнэ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?