MONGOLIA CUP-2017 ОЛОН УЛСЫН ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ТЭМЦЭЭНИЙГ ТВ9 ТЕЛЕВИЗ, SPORTLIFE.mn САЙТ ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА

2017-04-21  

Монголын улс төр, бизнес, банк санхүүгийн нэрт зүтгэлтэн Очирбатын Чулуунбатын нэрэмжит "MONGOLIA CUP-2017" ширээний теннисний олон улсын тэмцээнд Орос, Хятад, Польш, Тайван, Макао, Лаос, Киргиз зэрэг 10 гаруй орны тамирчид нэгбүрчилсэн, багийн төрөлд нийт 40 медалийн төлөө өрсөлдөж байна. Тэмцээн насанд хүрэгчид болон бага нас гэсэн хоёр ангиллаар явна гэж зохион байгуулагчид тодотгож байна. Одоогоор ХонгКонгийн баг хамгийн хүчтэйд тооцогдож байна. Хойд Солонгос мэдүүлгээ өгсөн ч улсынх нь баяр давхацсан тул ирж амжаагүй. Тайваний хүчтэй өрсөлдөгч баг Азийн аваргад оролцох эрхээ өвөртлөн, Өмнөд Солонгосыг зорьсон байна.

Уг тэмцээнийг Тв9 телевиз шууд дамжуулж байна. Мөн саяхан нээгдсэн SPORTLIFE.mn спортын мэдээллийн портал сайт сошиалаар дамжуулж байна. Тэмцээний ерөнхий шүүгчээр Олон улсын шүүгч Э.Мөнхбилэг, шууд нэвтрүүлгийн тайлбарлагчаар улсын 4 удаагийн аварга Э.Лхагвасүрэн ажиллаж байна. 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?