Я.БЭГЗ МОНГОЛЫН БАГИЙН ХАМГИЙН АХМАД, ХАМГИЙН ТУРШЛАГАТАЙ НЬ

2017-04-21  

Монгол улсын 2 удаагийн аварга Я.Бэгз Монголын эрэгтэй баг тамирчдыг манлайлан "MONGOLIA CUP-2017" ОУ-ын тэмцээнд оролцож буй. Түүний хувьд хамгийн арвин туршлагатай. Дэлхий болон Азийн аварга шалгаруулах тэмцээн болон ОУ-ын тэмцээнд хамгийн олон удаа оролцсон баялаг туршлага хуримтлуулсан. Нас 40 шүргэж байгаа ч хурд, хүч, техникээрээ бусдаас дутахгүй гэдгээ харуулж ирсэн. Улсын АШТ-нд сүүлийн арваад жил тогтмол финалдаж, 2 удаа түрүүлсэн монголын шилдэг тамирчдын нэг. Алс Дорнод болон Хятадын хойд хэсгээр зохиогддог бүсийн чанартай ОУ-ийн тэмцээнд хувиараа болон багаараа түрүүлж байсан.

Сүүлийн 2 жил БНХАУ-ын Хайлаар мужийн урилгаар ширээний теннисний тоглогч-дасгалжуулагчаар ажиллаж буй. Харьшгүй хурд хүчтэй, тогтмол бэлтгэл сургуулилттай Монголын шилдэг теннисчидийн нэг. Энэ олон улсын тэмцээнээс магнай тэнийлгэх мэдээ дуулгах тамирчны нэгээр түүнийг нэрлэж байна.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?