КЛЕВЛАНД ДАРААГИЙН ШАТАНД ШАЛГАРАХАД НЭГ ХОЖИЛ ХЭРЭГТЭЙ

2017-04-21  

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн улирлын тоглолтууд өндөрлөж хасагдах шатны тоглолт эхлээд байгаа билээ. Энэ өдөр өнгөрсөн улирлын аваргууд болох “Клевлэнд Кавалерс”, “Индиана Пэйсэрс”-ийг талбайд зочилж 119:114-өөр хожлоо.

Ийнхүү тэд цуврал тоглолтыг 3:0-ээр тэргүүлж эхэлсэн юм. Тус тоглолтод багийн лидер Леброн Жеймс 41 оноо, 13 самбар, 12 дамжуулалтыг гүйцэтгэж трипл дабл хийсэн бол Кевин Лав, Кайри Өрвинг, ЖР Смит, Фрай нар 13 оноо авсан байна.

Харин “Индиана Пэсэрс”-ээс Пол Жорж 36 оноо, 15 самбар, 9 дамжуулалт хийсэн ч багаа хожилд хөтөлж чадсангүй. Мөн “Милауки Бакс” баг “Торонто Рэпторс” багтай цувралын гуравдах тоглолтоо хийж 104:77-оор “бут ниргэлээ”. Баксаас Крис Мидлетон 20 оноо, Янис Антетекумпо 19 оноо авч байна. Харин “Торонто”-оос багийн лидер Кайл Лаури хангалтгүй тоглож 13 оноо л авсан байна. Бакс ийнхүү цувралыг 2:1-ээр тэргүүлж эхэлсэн. Өнөөдөр “Мемфис Гризелс” талбайдаа “Сан-Антано”-той тоглож 105:94-өөр хожсон байна. Энэ тэдний энэ цувралаас авч буй эхний хожил нь юм.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?